Дуулал 72 - Ариун Библи 2013(AB2013)

Хааныг удирдан хамгаалахын төлөө залбиралСоломоны дуулал.

1Бурхан, шүүлтээ хаанд,

Зөвт байдлаа хааны хүүд өгөөч!

2Тэр Таны ард түмнийг зөв шударгаар,

Таны үгээгүйчүүдийг шударга ёсоор шүүг.

3Уулс ба толгод ч зөвт байдлаар

Ард түмэнд амар тайвныг авчраг.

4Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн

Гачигдагсдын хүүхдүүдийг аварч

Дарлагчийг сөнөөх болтугай!

5Нар, сарыг байхад

Тэд үеийн үед Танаас эмээг.

6Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг,

Газар хөрсийг чийглэгч

Шиврээ бороо мэт бууж ирэг!

7Түүний өдрүүдэд зөвт хүн цэцэглэж,

Сарыг үгүй болтол

Амар тайван ч арвин их болно.

8Тэрээр тэнгисээс тэнгис хүртэл,

Тэрхүү газрын хязгаар хүртэл

Захирах болтугай!

9Цөлд суугчид түүний өмнө бөхийж,

Дайснууд нь тоос шороог долоог!

10Таршиш хийгээд

арлуудын хаад бэлэг барин,

Шеба хийгээд Себагийн хаад

Алба гувчуур авчраг.

11Бүх хаад түүнд мэхийж,

Бүх үндэстэн түүнд зарагдах болтугай!

12Тэрээр гачигдагчийг

Тусламж гуйн хашхирахад нь,

Дарлагдагч ба туслагчгүй нэгнийг ч бас аварна.

13Тэрээр ядуус, гачигдагсдыг өршөөж

Гачигдагсдын амийг аврах болно.

14Тэр тэдний амийг

Дарамт хүчирхийллээс аврах бөгөөд

Тэдний цус түүний нүдэнд

Үнэтэй байх болно.

15Тиймээс тэр амьд байж,

Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай

Тэд түүний төлөө үргэлж залбирч

Түүнийг өдөржин ерөөх болтугай!

16Уулсын оргил дээрх газарт

Үр тариа элбэг дэлбэг байг.

Үр жимс нь Ливаны хуш шиг найгана

Хотод суугчид газрын ургамал мэт

Урган цэцэглэг.

17Түүний нэр мөнхөд байг,

Нар гэрэлтэх мэт

Нэр нь урган мандаг.

Хүмүүс түүгээр ерөөгдөнө.

Бүх үндэстэн түүнийг

Жаргалтайгаар магтаг.

18Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг

Израилийн Бурхан,

ЭЗЭН Бурхан магтагдах болтугай!

19Сүр жавхлант нэр нь

Мөнхөд магтагдах болтугай,

Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй!

Амен, Амен.

20Иессийн хүү Давидын залбирал төгсөв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help