1Шастир 26 - Ариун Библи 2013(AB2013)

Хаалгачид

1Хаалгачдын хэсгүүдэд корачуудаас, Асафын хөвгүүдээс гаралтай Корегийн хүү Мешелемиа байв.

2Мешелемиагийн хөвгүүд ууган нь Зехариа, хоёрдугаарх нь Иедиаел, гуравдугаарх нь Зебадиа, дөрөвдүгээрх нь Иатниел,

3тавдугаарх нь Елам, зургадугаарх нь Иехоханан, долдугаарх нь Елиехоенаи болой.

4Обед-едом хөвгүүдтэй байсан ба ууган нь Шемаиа, хоёрдугаарх нь Иехозабад, гуравдугаарх нь Иоа, дөрөвдүгээрх нь Сакар, тавдугаарх нь Нетанел, хариуцаж байв.

21Ладаны хөвгүүд буюу эцгүүдийн бүлийн тэргүүн нь болох гершон хүн Ладанд харьяалагдах гершончуудын хөвгүүд нь Иехиелийнхэн болой.

22Иехиелийн хөвгүүд Зетам болон түүний дүү Иоел нар ЭЗЭНий өргөөний эрдэнэсийг хариуцаж байв.

23Амрамчууд, изхарчууд, хебрончууд, уззиелчүүдээс

24Мосегийн ач, Гершомын хүү Шебуел нь эрдэнэсийн харгалзагч болой.

25Түүний дүү Елиезер Рехабиа гэх хүүтэй ба Рехабиагийн хүү Иешаиа, Иешаиагийн хүү Иорам, Иорамын хүү Зихри, Зихрийн хүү Шеломот нар болой.

26Давид хаан, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, цэргийн жанжингуудын ариусган өргөсөн ариун өргөлийн зүйлсийн эрдэнэсийн санг Шеломот болон түүний дүү нар хариуцав.

27ЭЗЭНий өргөөг засварлахад зориулан тэд дайны олз болон дээрмийн зүйлсээс ариусган өргөжээ.

28Үзмэрч Самуел, Кишийн хүү Саул, Нерийн хүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын ариусгасан бүхэн мөн хэний ч болов ариусган өргөсөн зүйл бүгд Шеломот болон түүний ах дүүсийн хамгаалалт дор байжээ.

29Изхарчуудаас Кенаниа ба түүний хөвгүүд Израилийн гадуур албанд, түшмэд ба шүүгчид болой.

30Хебрончуудаас Хашабиа ба түүний ах дүүс буюу мянга долоон зуун чадварлаг эрс Иорданы энэ баруун тал дахь Израилийн хэргийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч байв.

31Хебрончуудаас, эцгүүдийнх нь үеийн дагуу хебрончуудын тэргүүн нь Иериа (Давидын хаанчлалын дөчдүгээр онд Гилеадын Иазерт хебрончуудыг уг угсаа болон эцгийн бүлийн дагуу судлан, тэдний дундаас нэр хүндтэй эрчүүд олдов.)

32мөн түүний ах дүүс буюу эцгийн бүлийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун эрэлхэг хүчит эрс болой. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэрэгт реубенчүүд, гадчууд болон манассегийн хагас овгийн харгалзагчид болгов.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help