Гэтлэл 13 - Ариун Библи 2013(AB2013)

1ЭЗЭН, Мосед

2Ууган үр бүрийг Надад ариусга! Израилийн хөвгүүдийн доторх, хэвлийг анхлан нээгч хүн мал бүр нь Минийх гэж айлдав. Исгээгүй талхны баяр

3Мосе ард түмэнд

—Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.

4Абиб сарын энэ өдөр та нар гарсан.

5Та нарт өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан тэр газар буюу канаан, хит, амори, хиви, иебусчуудын нутаг, сүү бал урссан газартаа ЭЗЭН та нарыг аваачих үед та нар уг сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой.

6Долоон өдрийн турш та нар исгээгүй талх идэж, долоо дахь өдөр ЭЗЭНд зориулж баяр хийгтүн.

7Долоон өдрийн турш исгээгүй талх идэж, өөртөө болон бүх хил хязгаарынхаа дотор та нар исгэх хөрөнгийг бүү байлга.

8Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө хийсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл.

9Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.

10Тиймээс жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь.

Уугануудыг зориулах нь

11ЭЗЭН чамд болон эцэг өвгөдөд чинь тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутагт аваачин тэр газрыг чамд өгөх үед

12чи хэвлийг анхлан нээгч бүрийг ЭЗЭНд тусгаарла. Мал сүргийн чинь эр хүйстэй анхны төл бүр ЭЗЭНийх юм. удирдав. Израилийн хөвгүүд Египет газраас байлдааны бэлтгэлтэй гарлаа.

19Мосе харин Иосефын ясыг авчээ. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийн хамт эндээс авч яваарай” гэсэн юм.Эх 50:25; Иош 24:32

20Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав.

21ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр ч, шөнө ч явж болохоор тэдний өмнө явж байлаа.

22Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс холдсонгүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help