1Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Иерихогийн эсрэг харалдаа Иорданы чанадад, Моабын тал газарт буудаллав.
2Аморичуудад Израилийн хийсэн бүхнийг Зиппорын хүү Балак харав.
3Израильчууд тоо томшгүй олон байсан учраас уг ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Моаб Израилийн хөвгүүдээс ихэд айв.
4Моаб, Мидианы ахмадуудад
—Хээр талын ногоог үхэр хивдэг шиг энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрны бүхнийг хивэх болно гэв. Тэр үед Зиппорын хүү Балак Моабын хаан нь байлаа.
5Тэрээр ард түмнийхээ хөвгүүдийн нутаг дахь мөрний дэргэд орших Петорт буй Беорын хүү Балаам уруу элч нарыг илгээж түүнийг дуудуулан
—Харагтун, Египетээс нэгэн ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын хөрсийг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна. учир би чамд садаа болохоор гарч ирсэн.
33Харин илжиг намайг хараад, гурван удаа надаас зайлсан. Хэрэв тэр надаас зайлаагүйсэн бол Би чамайг алж, түүнийг амьд үлдээх байсан гэв.
34Балаам, ЭЗЭНий тэнгэрэлчид
—Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ.
35Харин ЭЗЭНий тэнгэрэлч, Балаамд
—Энэ хүмүүстэй хамт яв. Харин Миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам, Балакийн түшмэдтэй хамт явав.
36Балаамын ирж явааг Балак сонсоод, нутгийн хамгийн захад Арноны хил дээр байдаг, Моабын хотод түүнтэй уулзахаар гарав.
37Балак, Балаамд
—Чамайг дуудуулахаар би чам уруу элч нарыг илгээгээгүй гэж үү? Чи юунд над уруу ирсэнгүй вэ? Би чамайг хүндэтгэж чадахгүй гэж үү? гэв.
38Балаам
—Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ямар нэг юм хэлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно гэж Балакт хэлэв.
39Балаам, Балактай хамт явж, тэд Кириат-хузотод ирэв.
40Балак үхэр, хоньдыг нядлан өргөж, Балаам болон түүнтэй хамт байсан түшмэдэд илгээлээ.
Балаамын эхний зүйр зөн41Дараа өдөр нь Балак, Балаамыг авч Баалын мөргөлийн өндөрлөгүүдэд аваачжээ. Тэр тэндээс өнөөх ард түмний нэг хэсгийг харав.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.