Иов 26 - Ариун Библи 2013(AB2013)

Иовын хариу: Бурханы аугаа нь ойлгогдошгүй

1Тэгэхэд Иов хариулж,

2—Сул нэгэнд чи юутай их тусламж вэ!

Хүчгүй болсон гарыг чи хэрхэн аврав аа!

3Мэргэн бус нэгэнд чи ямар үнэт зөвлөгөө өгөв өө!

Ямар хэрэгтэй билэг ухааныг чи өгөөмрөөр өгөв өө!

4Хэнд чи үгсийг хэлсэн бэ?

Хэний сүнс чамаар дамжуулж ярив?

5Усны доороос үхэгсдийн сүнснүүд усанд амьдрагсдын хамтаар чичирдэг.

6Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд

Сүйрлийн газар ч хучигдаж халхлагдаагүй.

7Элчилгүй хоосон дээр умардыг Тэрээр дэлгэж,

Эзгүй хоосон дээр газар дэлхийг өлгөдөг.

8Ус чийгийг зузаан үүлс дотроо Тэрээр цуглуулдаг боловч

усан доор үүлс задарч унадаггүй.

9Тэрээр сэнтийнхээ царайг халхалж,

дээгүүр нь үүлсээ дэлгэдэг.

10Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр

Тэрээр усны мандал дээр тойргийг зурав.

11Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.

12Тэр хүчээрээ далай тэнгисийг номхруулж,

Өөрийн ойлголтоор тэрээр Рахабыг бут цохисон.

13Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг.

Зугтагч могойг тэрээр мутраараа цоо хатгав.

14Харагтун, Түүний замуудын өчүүхэн нь энэ юм.

Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ!

Гэвч Түүний хүчит нүргээнийг хэн ойлгож чадах вэ? гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help