1Сүмээс долоон тэнгэрэлчид
—Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.
2Эхнийх нь явж аягатайгаа дэлхий дээр асгахад араатны тэмдэгтэй болон түүний хөрөгт мөргөсөн хүмүүст муухай, хортой яр гарав.
3Хоёр дахь нь аягатайгаа тэнгист асгалаа. Тэнгис нь үхсэн хүний цус мэт болоход түүн доторх амьд бүхэн үхэв.
4Гурав дахь нь аягатайгаа гол мөрөн болон усны ундаргууд дээр асгасанд тэдгээр нь цус боллоо.
17Долоо дахь нь аягатайгаа агаарт асгав. Сүм доторх сэнтийнээс
—Ингээд дууслаа гэх чанга дуу гарав.
18Цахилгаан гялбаж, дуу гарч, аянга бууж, газар асар хүчтэй хөдлөв. Хүн дэлхий дээр байх болсноос хойш болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хөдлөлт болов.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
