Дуулал 139 - Ариун Библи 2013(AB2013)

Эзэнээс зайлж зугташгүйУдирдаачид: Давидын дуулал.

1Аяа ЭЗЭН, Та намайг судлан намайг мэдлээ.

2Миний сууж, босохыг Та мэддэг бөгөөд

Хаа холоос санаа бодлуудыг минь ойлгодог.

3Та миний зам мөр хийгээд

Хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж,

Замнал бүрийг минь сайн мэддэг.

4Хэлэн дээр минь ганц үг ч байхаас өмнө,

Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг.

5Та хойноос ба урдаас минь нөмөрлөж,

Миний дээр мутраа тавьсан.

6Мэдлэг нь надад дэндүү гайхамшигтай,

Өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.

7Таны Сүнснээс би хаашаа одох вэ?

Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтах вэ?

8Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд,

Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал,

Харагтун, Та тэнд.

9Үүрийн гэгээгээр жигүүрлэн

Далайн хамгийн алсын хэсэгт суувал

10Тэнд ч мутар тань намайг удирдаж,

Баруун мутар тань надаас зуурна.

11Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрнө.

Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө” гэвэл

12Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд

Шөнө ч өдөр мэт гэрэлтэнэ.

Гэрэл харанхуй адил юм.

13Учир нь Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж

Эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ.

14Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул

Танд талархал өргөнө.

Таны үйлс гайхалтай бөгөөд

Сэтгэл минь ч сайн мэднэ.

15Намайг нууц дотор бүрэлдэж,

Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч

Яс минь Танаас нууцлагдаагүй.

16Төрхөө олоогүй хөврөл байхад минь

Таны нүд харж л байсан.

Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад

Бүгд номд тань бичигдсэн байжээ.

17Аяа Бурхан, надад хандсан бодлууд тань

Хичнээн нандин бэ!

Нийлбэр нь хичнээн их вэ!

18Би тэдгээрийг тоолбол

Тэд элсний ширхгээс ч даван гарна.

Сэрэхдээ ч би Тантай хамт билээ.

19Аяа Бурхан, Та буруутыг хөнөөх болтугай.

Тиймээс цуст хүмүүс ээ, надаас холдогтун.

20Учир нь тэд Таны эсрэг баширыг ярьж

Таны эсрэг нүглийн учир

өөрсдийгөө өргөмжилдөг.

21Аяа ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг

би үзэн яддаггүй гэж үү?

Таны эсрэг босогчдыг

би жигшдэггүй гэж үү?

22Би туйлын үзэн ядалтаар

тэднийг үзэн яддаг.

Тэд дайснууд минь болов.

23Аяа Бурхан, намайг судлан

зүрхийг минь мэдээч.

Намайг шалган, бодлуудыг минь мэдээч.

24Миний дотор хөнөөлт зам буй эсэхийг харж,

Мөнхийн замаар намайг удирдаач!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help