Гэтлэл 23 - Ариун Библи 2013(AB2013)

Ямагт шударга байхуй

1Чи худал мэдүүлгэ бүү өг. Буруутантай гар барин хуурамч гэрч болж болохгүй.Амралтын жил ба өдөр

10Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа.Канаан газрыг амлав

20Үзэгтүн, замд чамайг хамгаалж, Миний бэлтгэсэн газарт чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэрэлчийг явуулах гэж байна.

21Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь сонс. Түүний өмнөөс бүү сөрвөлз. Учир нь Миний нэр түүнд байгаа тул тэрээр гэмт үйлдлийг чинь уучлахгүй.

22Харин чи түүний дуу хоолойг сонссон шиг сонсоод, айлдсан бүхнийг минь үйлдвээс Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно.

23Миний тэнгэрэлч чиний өмнө явж, чамайг амори, хит, периз, канаан, хиви болон иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно.

24Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун баганануудыг хэсэглэн бутал.

25Чи Бурхан ЭЗЭНдээ үйлчил. Тэгвэл Тэрээр талх усыг чинь ерөөх болно. Би дундаас чинь өвчин эмгэгийг зайлуулна.

26Чиний газарт дутуу төрдөг эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би насны чинь хоногийг дүүргэнэ.

27Би аюумшиг юугаа түрүүнд чинь явуулан, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унагаж бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно.

28Би чиний өмнө хорт хэдгэнийг явуулан хиви, канаан болон хитчүүдийг өмнөөс чинь зайлуулахдаа

29газар нутаг эзгүйрч, хээрийн араатнууд чиний эсрэг олшрохгүйн тулд ганцхан жилийн дотор тэднийг өмнөөс чинь зайлуулчихгүй.

30Чамайг үржиж, тэр нутгийг эзэмших хүртэл Би тэднийг өмнөөс чинь бага багаар зайлуулна.

31Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна.

32Чи тэдэнтэй эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй.

33Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвээс тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл энэ нь чамд гарцаагүй занга болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help