Иов 22 - Ариун Библи 2013(AB2013)

Елифазын үг: Иовын нүгэл үлэмж их(22:1—27:23)

1Дараа нь теман хүн Елифаз хариулж,

2—Хүн гэдэг Бурханд нэмэр болж чадах уу?

Хамгийн цэцэн нь ч Түүнд үйлчилж чадах уу?

3Чи зөвийг үйлдлээ гэхэд

Түүнд ямар ашиг болох вэ?

Чи замаа төгс болголоо гээд

Түүнд ямар нэмэр болох вэ?

4Чамайг зэмлэдэг нь чиний төлөө бус уу?

Чиний эсрэг шүүлт явуулахын тулд гэж үү?

5Хар санаа чинь үлэмж их,

Хилэнц чинь төгсөшгүй бус уу?

6Учир нь чи ах дүүсээсээ шалтгаангүйгээр барьцаа авч,

нүцгэний хувцсыг хуу татсан.

7Ядарсан хүнд чи уух ус өгөөгүй,

өлссөн хүнээс талх харамласан.

8Гэвч газар дэлхий чадалтай хүнд харьяалагддаг бөгөөд

алдар хүндтэй хүн энд оршин суудаг.

9Өөрөө чи бэлэвснүүдийг хоосон буцаасан,

Өнчидийн гарыг няцаасан.

10Тиймээс урхи чамайг хүрээлж,

гэнэтийн айдас чамайг түгшээж

11эсвэл чи харж чадахгүй болох харанхуй,

үерийн ус чамайг нөмөрдөг билээ.

12Бурхан, тэнгэрийн өндөрт байгаа бус уу?

Алсын оддыг хар,

Тэд ямар өндөр юм бэ!

13Чи “Бурхан юу мэддэг билээ?

Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?

14Үүлс Түүний нуугдах газар тул

Тэрээр харж чаддаггүй.

Тэрээр тэнгэрийн тойрогт алхдаг” гэдэг.

15Цөвт муу хүмүүсийн явж өнгөрсөн эртний жимийг

чи дагах уу?

16Тэд цагаасаа өмнө авагдаж,

Тэдний үндэс нь гол мөрнөөр угаагдаж устсан.

17Тэд Бурханд “Биднээс холд!”

“Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.

18Гэсэн хэдий ч Тэр тэдний гэрүүдийг сайнаар дүүргэсэн билээ.

Харин гэм буруутнуудын зөвлөгөө надаас хол байг!

19Зөв шударга хүмүүс хараад,

баярладаг бөгөөд гэмгүй хүмүүс тэднийг тохуурхаж,

20“Бидний өстнүүд үнэхээр таслагдаж,

тэдний үлдэгсдийг гал залгив” гэцгээдэг.

21Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун.

Тэгвэл чамд сайн нь ирэх болно.

22Түүний амнаас зааврыг хүлээн авч,

Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.

23Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн урууэргэвэл,

Чи дахин сэргэнэ,

Хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад,

24Алтыг шороонд булж,

Офирын алтыг горхины чулуудын дунд орхих аваас

25Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно.

26Учир нь тэгэх аваас чи Төгс Хүчит Нэгэний таалалд оршиж,

Нүүрээ Бурхан өөд өргөх болно.

27Чи Түүнд залбирах бөгөөд

Тэр чамайг сонсох болно.

Чи ам өчгөө ч биелүүлэх болно.

28Чи ямар нэг хэрэг таслахад

тэр нь чиний төлөө бүтэмжтэй байж,

зам дээр чинь гэрэл гийх болно.

29Тэд чамайг дорд болгоход

Чи итгэлтэйгээр ярих болно.

Тэрээр даруу хүнийг аврах болно.

30Тэрээр гэмгүйг аврах бөгөөд

Гарын чинь цэврээр дамжин тэр аврагдах болно гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help