2Коринт 8 - Ариун Библи 2013(AB2013)

Өгөөмөр сэтгэлийг урамшуулсан нь

1Ах дүү нар аа, Македонийн чуулгануудад өгсөн Бурханы нигүүлслийг та нарт мэдүүлэхийг бид хүсэж байна. бялхам байдгийн адил энэхүү нигүүлслийн ажилд ч бялхам байгаарай.

8Би үүнийг тушаалаар бус, харин хайрын чинь жинхэнийг бусдын зүтгэлээр тэнсэхийн тулд хэлж байна.

9Учир нь баян байсан ч та нарын тусын тулд хоосорсон Эзэн Есүс Христийн маань нигүүлслийг мөн Түүний хоосролоор баян болсноо та нар мэдэх билээ.

10Энэ нь та нарын төлөө тул би энэ зүйл дээр бодолоо хэлье. Жилийн өмнөөс та нар анхлан үүнийг хийхээр эхэлсэн төдийгүй мөн ингэхийг хүссэн шүү дээ.

11Харин одоо хийж байгаагаа дуусга. Үүнийг хүсэж эхэлсэн шигээ өөрт байгаагаараа дуусга.

12Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус байгаа зүйлийнхээ дагуу энэ нь тааламжтай.

13Бусдын хувьд хөнгөн болж, та нарт зовлон болоосой гэсэндээ бус, харин тэгш байхын үүднээс ингэв.

14Өнөө цагт та нарын элбэг дэлбэг байдал тэдний хэрэгцээг хангаснаар тэдний элбэг дэлбэг байдал бас та нарыг хангах болно. Тэгэхлээр тэгш байх болно.

15Энэ нь “Ихтэйд нь илүү гарсангүй, багатайд нь дутсангүй” гэж бичигдсэнчлэн юм.Титийг магтав

16Та нарыг гэсэн тэрхүү хичээл зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал нь байх болтугай.

17Учир нь ятгалгыг маань тэр хүлээн авсан төдийгүй өөрөө ихэд хичээж, сайн дураараа та нар уруу явсан.

18Бид түүнтэй хамт нэгэн дүүг илгээлээ. Бүх чуулган түүнийг сайнмэдээний төлөө магтдаг.

19Зөвхөн энэ ч биш, мөн Эзэний алдрын төлөө бидний үйлчилж буй энэхүү нигүүлслийн ажилд хамт явуулахаар, бидний хүслийг харуулахаар түүнийг чуулганууд томилсон.

20Бидний үйлчилж буй энэхүү өгөөмөр бэлэг сэлтийн ажилд хэн нэг нь биднийг гутаах вий гэснээс ийнхүү урьдчилан сэргийлсэн юм.

21Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө сайнаар үйлдэхийг хичээдэг.

22Бид нэг дүүгээ тэдэнтэй илгээв. Түүний зүтгэлийг олон удаа зүйл бүрээр сорьсон. Одоо тэр та нарт итгэдэг тул бүр ч их зүтгэлтэй болсон.

23Титийн хувьд, тэр миний анд нөхөр бөгөөд та нарын дунд буй хамтран зүтгэгч юм. Ах дүү нарын хувьд, тэд чуулгануудын элч нар, Христийн алдар мөн.

24Иймд та нар хайрынхаа болон та нарын талаарх бидний сайрхлын баталгааг чуулгануудын өмнө тэдэнд ил тод үзүүл.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help