1Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгссөн юм.
2Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатныг хөрөгтэй нь, нэрийн тоотой нь тэмцэн ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав.
3Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав.
—Төгс хүчит
Эзэн Бурхан минь,
Таны үйлс
агуу бөгөөд гайхалтай.
Үндэстнүүдийн Хаан, Таны замууд
зөвт бөгөөд үнэн.
4Өө, Эзэн, Танаас үл эмээх,
нэрийг тань эс алдаршуулах
хэн байх вэ?
Учир нь зөвхөн Та ариун билээ.
Бүх үндэстэн
Таны өмнө ирж, мөргөнө.
Учир нь Таны
зөвт үйлс илчлэгдсэн.
5Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асар болох сүм нээгдэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
