Езекиел 1 - Ариун Библи 2013(AB2013)

ЭЗЭНий цог жавхлан

1Гуч дахь оныхоо дөрөвдүгээр сарын тавны өдөр намайг Хебар голын дэргэд цөлөгдөгсдийн дунд байхад тэнгэр нээгдэж, би Бурханы үзэгдлүүдийг үзэв.

19Амьд биетүүд хөдлөх бүрд дугуйнууд тэдэнтэй хамт хөдөлж мөн амьд биетүүд газраас дээш өргөгдөх бүрд дугуйнууд ч бас өргөгддөг байв.

20Сүнс хаашаа явах гэнэ, тэд Сүнсний явсан тийш явж, дугуйнууд нь тэдэнтэй цуг өргөгдөв. Учир нь амьд биетүүдийн сүнс дугуйнууд дотор ажээ.

21Тэдгээрийг явахад эдгээр нь ч явж, тэдгээрийг зогсоход эдгээр нь зогсох ажээ. Амьд биетүүдийг газраас өргөгдөхөд дугуйнууд тэдэнтэй цуг өргөгдөнө. Учир нь амьд биетүүдийн сүнс нь дугуйнууд дотор аж.

22Амьд биетүүдийн толгой дээгүүр нь огторгуйн мандал мэт, сүрдмээр болор мэт нэгэн зүйл тэдний толгой дээрээс дэлгэгдсэн байв.Илч 4:6

23Мөнхүү огторгуйн мандал дор далавчууд нь нэг нь нөгөөгийнхөө зүгт, шулуухан сунгагдсан байв. Тусбүр нь биеийнхээ нэг ба нөгөө талд биеэ бүтээсэн хоёр далавчтай байв.

24Тэднийг явах үед их усны шуугиан мэт Төгс Хүчит Нэгэний дуу адил далавчуудынх нь чимээг буюу хуарангийн чимээ мэт хөл үймээний чимээг би сонсов. Тэд зогсохдоо далавчуудаа буулгаж байв.Илч 1:15, 19:6

25Тэдний толгой дээрх мөнөөх огторгуйн мандал дээрээс дуу гарлаа. Тэд зогсох бүрдээ далавчуудаа буулгаж байлаа.

26Тэдний толгой дээгүүрх мөнөөх огторгуйн мандлын дээд талд гадна төрхөөрөө индранил чулуун сэнтийтэй төстэй нэгэн юм байжээ. Сэнтийтэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв.Езк 10:1; Илч 4:2–3

27Тэгээд би харвал, түүний ууцнаас дээших төрхнөөс нь дотроо мөн эргэн тойрондоо гал мэт харагдах улайссан төмөр мэт юм байх агаад түүний ууц ба түүнээс дооших төрхнөөс нь гал мэт юм бас үзэгдэн түүний эргэн тойронд туяа байв.Езк 8:2

28Эргэн тойрны туяа нь бороотой өдрийн үүлэн дэх солонго адил байлаа. Үзэгдэх төрх нь ЭЗЭНий цог жавхлантэй адил байв. Би түүнийг хармагцаа нүүрээрээ унаад, айлдагч нэгний дууг сонсов.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help