Дуулал 58 - Ариун Библи 2013(AB2013)

Өшөө авах залбиралУдирдаачид: Бүү устгаач аялгуунд. Давидын миктам.

1Бурхад аа, та нар

Чигч шударга ярьдаг уу?

Хүний хөвгүүд ээ, та нар

Шударгаар шүүдэг үү?

2Үгүй ээ, та нар зүрхэндээ

Гэмт хэргийг үйлддэг.

Гарынхаа хүчирхийллийг та нар

Газар дэлхий дээр жинлэдэг.

3Буруутууд эхийнхээ хэвлийнээс эхлэн

алдуурсан байдаг.

Төрөлхөөсөө төөрөлдсөн тэд худал ярина.

4Тэдэнд могойн хортой адил хор бий,

Тэд чихээ бөглөх дүлий наж могойтой адил тул

5Тарни холбогч,

шившлэгчийн дуу хоолойг сонсохгүй.

6Бурхан, аман доторх шүдийг нь хугалаач

ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч

7Урсаж буй ус шиг

Тэд зайлан яваг.

Түүнийг сумаа хөвчлөх үед

Тэднийг хугалаач.

8Задран сарнидаг эмгэн хумс шиг

Үгүй болгооч,

Нарыг хэзээ ч үзээгүй

Зулбадас шиг болгооч.

9Тогоонууд тань

Өргөст бутыг мэдрэхээс өмнө

Тэрээр ногооныг нь ч, шатсаныг нь ч

Хуй салхиар хамаг.

10Өшөө авалтыг хараад

Зөвт нь баярлана.

Буруутын цусанд тэрээр

Хөлөө угаана

11“Зөвт нэгэнд нь шагнал байна,

Шүүдэг Бурхан газар дэлхийд

үнэхээр байна” гэж

Хүмүүс хэлэх болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help