Соломоны дуун 7 - Ариун Библи 2013(AB2013)

Магтаалын илэрхийлэл

1Язгууртны охин минь ээ!

чиний хөл

Ямархан үзэсгэлэнтэй вэ!,

шаахай дотроо.

Ташаан тойрог чинь

уран гараар

Дархалж зассан

эрдэнэс адил аа.

2Холимог дарс дундардаггүй

хундага мэт хүйст агаад

Хэвэл хээл чинь гэвэл

сараана хөвөөлсөн буудайн овоолго

3Хоёр хөх чинь гөрөөсний

ихэр янзага

4Чиний хүзүү болбоос

зааны ясан цамхаг

Хоёр нүд чинь гэвэл

Бат-раббимын хаалганы зэрэгцээх

Хешбоны цөөрмүүд.

Хамар чинь

Дамаскийн дээгүүр харагдан буй

Ливаны цамхаг

5Тэргүүн юу чинь чиний дээр

титэмлэх Кармел уул

Долгионтох туг үс чинь

нил туяан лугаа

Гол шиг үс нь хааныг ч

гогодож чаднам бөлгөө.

6Юутай үзэмжит агаад

дур булаам

Хайрт чи минь

юутай үзэсгэлэнт ажаам?

7Мөн бие чинь далдуу мод

Хөх чинь түүний

хонгорцог мэт

8Тэр далдуунд би авиръя

Тэгээд мөчрөөс нь баръя хэмээв.

А-яа тэгтэл хөх чинь

үзмийн хонгорцог шиг байж

Амьсгал юу нь бас

алимын адил анхилж

9Тагнайн үнсэлтүүд чинь

тэргүүн дарс мэт болж

ялгуухан уруудаад

Уруул шүдийг нь

урсанхан бүрхтүгэй.

10—Хайртай түүнийх би билээ

Харин хүсэл нь

минийхээ төлөө.

11Хүрээд ир хайрт минь

хөдөө тийш одоцгооё

Өнөө шөнийг

тосгонд үдэцгээе.

12Өглөө эрт үзмийн цэцэрлэгт очицгооё

Усан үзэм дэлгэрч үү, яаж уу?

Ургах нахиа нь дэлгэж үү, байж уу?

Анарын цэцэг дэлбээлж үү, үгүй юу? үзэцгээе

Амраглал юугаа

тэнд чамдаа өгье.

13Анхилаа юугаа

хүндэс түгээгээд,

Алаглах жимс

үүдэнд минь байгаад

Аливаа шилмэл жимсийг

шинэ хуучнаар нь

Амраг минь би чамдаа

хадгалж байлаа биш үү.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help