1Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа.
9Чихтэй нь сонсогтун.
10Хэн нэгэн нь цөлөгдөх тавилантай бол цөлөгдөнө. Хэн нэгэн нь илдээр алагдах ёстой бол тэр илдээр алуулна. Энд ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл байна.Хоёр дахь араатан
11Газар доороос өөр нэгэн араатан гарч ирэхийг би харав. Тэр араатан хурганых мэт хоёр эвэртэй бөгөөд луу мэт ярив.
12Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг нь хэрэгжүүлдэг. Тэгээд үхлийн шарх нь эдгэрсэн анхны араатанд дэлхий болоод тэнд нутаглагсдыг мөргүүлдэг ажээ.
13Тэр агуу тэмдгүүдийг үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газарт гал буулгадаг.
14Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул илдний шархтай атлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагсдад хэлэн, тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг.
15Түүнд араатны хөрөгт амьсгал өгөх нь өгөгджээ. Ингэснээр тэрхүү араатны хөрөг ярьж, араатны хөрөгт мөргөдөггүй бүх хүнийг алуулах юм.
16Тэрээр том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүсийн болон бүгдийн баруун гар дээр нь, эсвэл духан дээр нь тэмдэг тавиулснаар
17тэмдэг, араатны нэр, эсвэл нэрийнх нь тоотой хүнээс өөр нэг ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ.
18Энд мэргэн ухаан буй. Ухаантай нэгэн нь араатны тоог бодогтун. Учир нь энэ нь нэгэн хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
