Дуулал 12 - Ариун Библи 2013(AB2013)

Нүгэлт цаг үеийн гуйлтУдирдаачид. Шеминитийн дагуу. Давидын дуулал.

1Туслаач ЭЗЭН,

Сүсэг бишрэлтэн тасарч,

Хүний хөвгүүдийн дундаас итгэлтэн үгүй боллоо.

2Тэд бие биендээ худал хэлж

Тэд зусардагч уруулаараа

Хоёр санаа гарган ярьдаг.

3Бүх зусардагч уруулыг,

Сайрхан яригч хэлийг

ЭЗЭН таслах болтугай.

4Тэд “Бид хэлээрээ ялна

Уруул маань биднийх юм

Хэн биднийг захирах юм?” гэжээ.

5ЭЗЭН “Сул доройн дарлагдал,

Гачигдагсдын ёолох дуунаас болж

Би босож, хүссэн аюулгүй газарт нь

түүнийг тавина” гэдэг.

6Шавар хайлуурт тунгаагдаж,

Долоо тунгаасан мөнгө мэт

ЭЗЭНий амлалт цэвэр юм.

7ЭЗЭН, Та тэднийг хамгаална

Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл

тэднийг хадгална.

8Олиггүй этгээдүүд хүний хөвгүүдийн дунд өргөмжлөгдөхөд

Буруу хүмүүс эргэн тойронд нь явдаг.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help