1Тэр үед Есүс нэгэн Амралтын өдөр, тариан талбай дундуур явж байлаа. Шавь нар нь өлсөөд тариан түрүүг шувтран идэж эхлэв.
Сэтгэлд минь нийцсэн
Хайртыг минь харагтун.
Би Түүний дээр Сүнсээ байлгана.
Тэрээр харийнханд
Шударга ёсыг тунхаглана.
19Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй
Гудамжнуудад хэн ч дууг нь сонсохгүй.
20Тэрээр шударга ёсыг ялалтад хүргэтэл
Бяцарсан зэгсийг хугалахгүй,
Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй.
21Түүний нэрд харийнхан найдах болно.»
Есүс ба Беелзебул(Мк 3:20–30; Лк 11:14–23)22Тэгээд чөтгөр шүглэсэн мөн сохор, хэлгүй, нэгнийг Түүнд авчирсанд Тэр түүнийг эдгээв. Тийнхүү хэлгүй эр ярьдаг, хардаг болжээ.
23Хурсан олон бүгд гайхаж
—Энэ чинь Давидын Хүү биш үү? гэцгээв.
24Харин фарисайчууд үүнийг сонсоод
—Энэ чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж хэлжээ. нь уучлагдана. Харин Сүнсийг доромжлох нь үл уучлагдана.
32Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг хэлсэн хэн ч энэ ба ирэх үед ч эс уучлагдана.Мод ба үр жимс(Лк 6:43–45)
33Мод сайн аваас үр жимс нь сайн, мод муу аваас үр жимс нь муу. Учир нь мод үр жимсээрээ танигдана.Бузар сүнс буцаж ирэх нь(Лк 11:24–26)
43Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж, амралтыг хайвч эс олдог.
44Тэгээд тэрээр “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэдэг. Буцаж ирээд өнөөхийг хэн ч эзлээгүй бөгөөд шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг.
45Тэгээд тэр явж, өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог. Энэ ёрын муу үеийнхэн ч мөн тийм байх болно гэж айлдав.
Есүсийн жинхэнэ төрөл садан(Мк 3:31–35; Лк 8:19–21)46Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур, үзэгтүн, эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжлэн, гадаа зогсож байлаа.
47Нэг нь Түүнд
—Хараач, эх, дүү нар тань Тантай уулзахаар гадаа зогсож байна гэхэд
48Есүс харин түүнд
—Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд,
49шавь нарынхаа зүг гараа сунган
—Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна.
50Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, ах эгч, дүүс мөн гэж айлдав.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.