Езекиел 34 - Ариун Библи 2013(AB2013)

Израилийн хуурамч хоньчид

1Дараа нь ЭЗЭНий үг надад ирж

2Хүний хүү чи, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэр хоньчдод “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид хөөрхий еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой бус уу?

3Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, хонин сүргийг тэжээлгүй, тарган хонийг нядалдаг.

4Эмгэгтэйг нь та нар үл тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг нь та нар үл боож, бутарсныг эс буцааж, гээгдсэнийг үл хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов.

5Хоньчин дутагдсан тул тэд бутарч, тал хээрийн араатан бүрийн идэш болж, тарцгаав. эргэн тойрны газруудыг ерөөл болгоно. Цаг улиралд нь Би бороог оруулах болно. Тэр нь ерөөлийн бороо болох билээ.

27Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно. Би буулгыг нь эвдэж, тэднийг боолчилж байсан хүмүүсийн гараас тэднийг аврах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

28Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айн цочирдуулахгүй.

29Би тэдэнд алдрын ургамлыг ургуулан энэ газар дахь өлсгөлөнд дахин үл өртөж, үндэстнүүдийн басамжлалыг цаашид тэд үүрэхгүй.

30Тэгээд тэдний Бурхан ЭЗЭН Би тэдэнтэй хамт байгааг, Израилийн гэр бол Миний ард түмэн мөн гэдгийг тэд мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

31«Та нар Миний хонинууд, бэлчээрийн минь хонинууд харин Би Бурхан чинь мөн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help