Езекиел 26 - Ариун Библи 2013(AB2013)

Тирийн эсрэг үгс

1Арван нэгдүгээр оны, тэр сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж

2Хүний хүү чи, Тир нь Иерусалимын тухай “Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ” хэмээсэн.

3Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Тэнгис нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсыг чиний эсрэг авчрах болно.

4Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно.

5Тир нь тэнгисийн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Тэр нь үндэстнүүдийн олз болно.

6Мөн эх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

7Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Харагтун, Би умардаас хаадын хаан Вавилоны хаан Небухаднезарыг морь, тэрэгт цэрэг, морин цэрэг, агуу их цэрэгтэй нь хамт Тирт авчрах болно.

8Тэр нь эх газарт буй охидыг чинь илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг халхавч бамбайг босгоно.

9Хэрэм эвдэгчийнхээ цохилтыг тэр чиний хэрмийн эсрэг чиглүүлж, цамхгуудыг чинь тэр сүхээрээ эвдэх болно.

10Тоо томшгүй олон морьдынх нь босгосон тоос чамайг хучна. Нурсан хотод орж буй хүн шиг тэр чиний хэрмийн гулдан хаалгаар ороход морьтон, дугуй, тэрэгт цэргийн чимээгээр хэрэм чинь доргих болно.

11Морьдынхоо туурайгаар тэр хамаг гудамжийг чинь талхлах болно. Тэр ард түмнийг чинь илдээр ална. Хүчирхэг багананууд чинь газарт унана.

12Тэд баялгийг чинь дээрэмдэж, эд барааг олзолж, хэрмүүдийг чинь нураан тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.

13Тиймээс Би дуунуудын чинь аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help