Лук 24 - Ариун Библи 2013(AB2013)

Есүсийн амилал(Мт 28:1–10; Мк 16:1–8; Иох 20:1–10)

1Харин долоо хоногийн эхний өдөр, эрт үүрээр тэд булшин дээр ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав.

2Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад

3дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй.

4Ийнхүү тэднийг хэрхэхээ үл мэдэн байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа.

5Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч нүүрээ газар хүртэл бөхийлгөсөнд тэд

—Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?

6Тэр энд байхгүй, Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа.Еммау тосгон хүрэх замд(Мк 16:12–13)

13Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ.

14Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв.

15Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав.

16Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй.

17Есүс тэдэнд

—Та нар бие биентэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа.

18Тэдний нэг, Клеоп гэгч Түүнд

—Энэ өдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн гэвэл Иерусалимд түр байгсдын дунд Танаас өөр байхгүй л болов уу? гэхэд

19Тэр тэдэнд

—Юу тэр билээ? гэв. Тэгтэл тэд Түүнд

—Назарын Есүсийн тухай юм. Тэр Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг ба үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм.

20Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж Түүнийг цовдолсон.

21Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойш гурван өдөр боллоо.

22Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд өглөө эрт булшин дээр очоод,

23Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэрэлч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярилаа.

24Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш уруу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй гэхэд

25Есүс

—Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ!

26Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв.

27Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.

28Тэд зорьж явсан тосгондоо ойртох үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв.

29Тэд Түүнийг ятган

—Бидэнтэй хамт байгаач. Нар хэдийнээ хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров.

30Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв.

31Тэдний нүд нээгдэж, Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ.

32Тэд нэг нэгэндээ

—Замд Тэр бидэнтэй ярилцаж, Бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань шатаж байсан бус уу? гээд,

33тэр даруй босож, Иерусалим уруу буцав. Тэд өнөөх арван нэг болон хамт байгсдыг нь цугтаа байхыг хараад,

34тэдний

—Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ гэж хэлэхийг сонсоод,

35замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.

Шавь нартаа үзэгдэв(Мт 28:16–20; Мк 16:14–18; Иох 20:19–23; Үйл 1:6–8)

36Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө дунд нь зогсож байлаа. Тэр тэдэнд

—Амар амгалан та нарт байх болтугай гэв.

37Гэвч тэд цочирдон айдсаар дүүрсэндээ, сүнс үзэгдэв хэмээн боджээ.

38Есүс тэдэнд

—Та нар юунд сандарч, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ?

39Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв.

40Тэр үүнийг айлдаад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв.

41Тэд баярлан гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс

—Та нарт идэх юм байна уу? гэж асуухад

42тэд хэсэг хайрсан загас Түүнд өгөв.

43Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ.

44Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав.

—Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд,

45Бичвэрийг ухааруулахын тулд оюун ухааныг нь нээв.

46Есүс тэдэнд хандаж

—“Христ зовлон эдэлж, гурав дахь өдрөө үхэгсдээс амилах болно.

47Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл уучлагдах гэмшил тунхаглагдах ёстой” гэж бичигдсэн юм.

48Энэ бүхний гэрч нь та нар мөн.

49Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө энэ хотдоо үлд гэжээ.Есүс өргөгдсөн нь(Мк 16:19–20; Үйл 1:9–11)

50Тэр тэгээд Бетан хүртэл тэднийг гадагш дагуулан яваад мутраа өргөн тэднийг ерөөв.

52Тэд Түүнд мөргөөд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалимд буцан ирж

53сүмд байнга байж, Бурханыг магтсаар байв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help