1Петр, Иохан нар залбирал болдог есдүгээр цагт сүм уруу явж байв.
2Төрөлхийн суунги нэгэн хүнийг хүмүүс өдөр бүр авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэрээр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ.
3Петр, Иохан нарыг сүмд очиход тэр тэднээс гуйлга гуйв.
4Петр, Иоханы хамт түүн дээр харцаа тогтоон
—Наашаа хар гэв.
5Тэднийг юм өгөх нь гэж горьдон тэр тэднийг харав.
6Харин Петр түүнд
—Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд
—Назарын Есүс Христийн нэрээр явагтун гэж хэлээд
7баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж,
8үсрэн цэх зогсоод, алхаж эхлэв. Тэр тэдэнтэй сүмд орж, цовхчин, Бурханыг магтав.
9Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүн хараад,
10сүмийн Үзэсгэлэнт дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд тохиолдсон явдалд гайхан алмайрцгаав.
Соломоны танхим дахь Петрийн айлдвар11Өнөөх хүн Петр, Иохан нарын хамт байх зуур гайхаж хоцорсон хүмүүс бүгд гүйлдэн Соломоны хэмээх танхимд цугларчээ.
12Харин Петр үүнийг хараад, тэдэнд хариулан
—Израиль эрчүүд ээ! Та нар юунд нь гайхна вэ? Бид өөрсдийнхөө хүч эсвэл сүсэг бишрэлээр түүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ?
13Абрахамын, Исаакийн, Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ. эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Эзэн Бурхан гаргаж ирнэ. Өөрсдөд чинь Түүний хэлэх юм бүрийг та нар сонсогтун.Дх 18:15,18
23Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хүн бүр ард олноос бүрмөсөн устгагдах болно” гэсэн юм.Дх 18:19
24Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан.
25Та нар тэдгээр эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд “Чиний үрээр газар дэлхийн бүх овог отог ерөөгдөх болно” гэж Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм.Эх 22:18, 26:4
26Бурхан, зарцаа босгоод Түүнийг эхлээд та нарт илгээсэн нь хүн нэгбүрийг хорон муу замаас нь эргүүлж та нарыг ерөөхийн тулд билээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.