Дуулал 142 - Ариун Библи 2013(AB2013)

Хавчигсдаас ангижрахуйн төлөө залбиралДавидын маскил. Агуйд байх үеийнх нь залбирал.

1Дуу хоолойгоороо ЭЗЭНд

чангаар хашхирлаа, би

Дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйлаа, би.

2Түүний өмнө гомдолоо уудалж,

Зовлон шаналангаа

Түүний өмнө ярилаа, би.

3Сүнс минь миний дотор сульдахад

Зам мөрийг минь Та мэдэж байжээ.

Явах тэр замд минь

Надад тэд урхи нуусан байжээ.

4Баруун тал уруу би харж ажиглалаа.

Намайг тоох хэн ч алга.

Надад хоргодох газар ч үлдсэнгүй.

Сэтгэлийг минь эрэлхийлэгч нэг ч үгүй.

5Аяа ЭЗЭН, би Танд хашхирч, хэлэхдээ

“Миний хоргодох газар,

Амьдын нутагт миний хувь Та юм.

6Хашхирах дууг минь анхааран сонсооч.

Учир нь би маш дорд болгогджээ.

Миний хувьд тэд хэт хүчтэй тул

Намайг мөшгөгчдөөс минь авраач!

7Сэтгэлийг минь шоронгоос гаргаач!

Би Таны нэрд талархал өргөе.

Та надад өгөөмөр хандах учир

Зөвтүүд намайг хүрээлнэ” гэсэн.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help