Дуулал 143 - Ариун Библи 2013(AB2013)

Дайснаас ангижрахуйн төлөө залбиралДавидын дуулал.

1Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонсож,

Гуйлтад минь чих тавиач.

Итгэмж болон зөвт байдал дотроо надад хариулаач!

2Зарцаа шүүхээр бүү ирээч.

Учир нь Таны мэлмийд амьд хэн нь ч зөвт бус билээ.

3Дайсан сэтгэлийг минь мөшгөж,

Амийг минь газарт нухчиж,

Аль эрт үхэгсэд шиг

Харанхуй газруудад намайг суулгав.

4Тиймээс сүнс минь миний дотор сульдсан.

Зүрх минь ч миний дотор зогсох шахсан.

5Би эртний өдрүүдийг санаж,

Таны үйлс бүхнийг тунгаан

Таны гарын үйлсийг нягтлан бодож байна.

6Би Тан уруу гараа сунгана.

Сэтгэл минь ангасан газар мэт

Тан уруу тэмүүлдэг. Села

7Аяа ЭЗЭН, надад даруйхан хариулаач!

Сүнс минь доройтож байна.

Надаас нүүрээ бүү нуугаач,

Эс тэгвээс би нүх уруу одогчдын адил болох юм.

8Өглөө бүр хайр энэрэлээ

надад сонсгооч!

Танд л би итгэдэг билээ.

Явах замыг минь надад зааж өгөөч!

Танд л би сэтгэлээ өргөн байна.

9Аяа ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач!

Таны дотор би хоргодно.

10Та миний Бурхан учраас

Тааллыг тань гүйцэлдүүлэхийг надад заагаач!

Сайн Сүнс тань намайг

Тэгш газарт удирдана.

11Аяа ЭЗЭН, нэрийнхээ төлөө

намайг амилуулаач!

Зөвт байдлынхаа төлөө сэтгэлийг минь

зовлон шаналангаас ангижруулаач!

12Би Таны зарц учир

Хайр энэрлээрээ дайснуудыг минь тастаж,

Сэтгэлийг минь зовоогч бүгдийг устгаач!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help