Иеремиа 47 - Ариун Библи 2013(AB2013)

Филистчүүдийн амсах шүүлт

1Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг иржээ.

2ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Үзэгтүн, хойд зүгээс ус босож,

Халгисан цутгалан болж,

Газар нутаг, бүх зүйл,

Хот ба түүн дотор амьдрагчдыг

халиах гэж байна.

Хүмүүс хашхирч,

нутгийн оршин суугч бүр уйлах болно.

3Азаргануудынх нь давхих туурайн чимээ,

Тэрэгнүүдийнх нь тарчигнаан,

дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж

Гарынхаа сул доройн улмаас

Эцгүүд нь хүүхдүүдээ эргэж хараагүй.

4Бүх филистчүүдийг устгаж,

Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг

таслах өдөр ирж байна.

Учир нь филистчүүдийг,

Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг

ЭЗЭН устгах гэж байна.

5Газ нь халзан болов.

Ашкелон сүйрэв.

Тэдний хөндийн үлдэгсэд ээ,

Та нар өөрсдийгөө хэр удаан шархдуулах юм бэ?

6Аяа, ЭЗЭНий илд ээ,

Чи дуугүй бололгүй хэр удах юм бэ?

Хуйндаа эргэн ор.

Амарч, нам жим бай.

7ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад

Тэр яаж дуугүй байж чадах билээ?

Ашкелоны эсрэг, далайн эргүүдийн эсрэг

Тэр түүнийг томилсон билээ.”

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help