1Хүний хүү, хурц илдийг авч, үсчний тонгорог болгон толгой, сахлаа шудран хус. Дараа нь жинлэх дэнсийг авч, үсээ хуваа.
2Бүслэлтийн өдрүүд гүйцэхэд гуравны нэгийг нь хотын дунд галд шатаа. Тэгээд гуравны нэгийг нь авч, хотын эргэн тойронд илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг нь салхинд хийсгэ. Би тэдний араас илд сугалах болно.
3Мөн тэднээс цөөн хэдийг авч, нөмрөгийнхөө хормойд уя.
4Тэднээсээ дахин авч, галд хаяж, галд шатаа. Түүнээс Израилийн хамаг гэрт гал тархана.
5Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн дунд тавьж, улсуудаар хүрээлүүлэв.
6Гэвч тогтоолуудыг минь үндэстнүүдээс ч илүүгээр, зарлигуудыг минь хүрээлсэн улсуудынхаасаа ч илүү гэм буруугаар тэр эсэргүүцэв. Учир нь тэд тогтоолуудыг минь үл тоомсорлон Миний зарлигууд дотор алхсангүй.”
7Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нар тойрон буй үндэстнүүдээс ч илүү их бужигнаж, Миний зарлигууд дотор үл яван тогтоолуудыг минь эс сахиж, та нарыг тойрч буй үндэстнүүдийн шийдвэрүүдийг сахисан учир”
8гээд Эзэн БУРХАН ийн айлдаж байна. “Харагтун, Би, чиний эсрэг байж, үндэстнүүдийн нүдний өмнө Би та нарын дунд шүүлт явуулна.
9Би эдүгээ хүртэл үйлдээгүй, дахин хэзээ ч эс үйлдэх зүйлийг хамаг жигшүүрийн чинь төлөө та нарын дунд үүнийг үйлдэнэ.
10Тиймээс та нарын дунд эцгүүд хөвгүүдээ идэж, хөвгүүд нь эцгүүдээ идэх болно. Учир нь Би чам дээр шүүлт явуулж, бүх үлдэгсдийг чинь дөрвөн зүгт тараана.”
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
