Дуулал 74 - Ариун Библи 2013(AB2013)

Үндэстнээрээ тохуурхагдах үеийн гуйлтАсафын маскил.

1Бурхан, яагаад Та үүрд орхисон бэ?

Яагаад Таны уур

Бэлчээрийнхээ хонин сүргийн эсрэг уугина вэ?

2Эрт үеэс арилжин авч,

Өвийнхөө овог болгохоор зольсон

Хотол түмнийг хийгээд оршин суусан газраа,

Энэ Сион уулыг ч Та санаач.

3Алхаагаа чиглүүлээч

Үүрдийн балгас уруу

Ариун газар доторх бүхнийг

Өстнүүд бусниулсан байна.

4Өстнүүд тань уулзалтын майханд турхирчээ.

Өөрсдийнхөө тугийг тэд

Тэмдэг болгон босгожээ.

5Хэн нэгэн хүн ой модонд

Сүхээ өргөсөн юм шиг харагдана.

6Түүн дээрх бүх сийлбэрийг

Тэд сүх, лантуугаар хэмхэлж байна.

7Таны ариун газрын зүг

Галыг тэд илгээв,

Нэр тань оршдог газрыг

Тэд бузарлав.

8“Тэднийг бүрэн устгацгаая” гэж

Тэд зүрхэндээ хэлэв.

Нутаг дахь, Бурханы уулзалтын майхныг

Бүгдийг нь тэд шатаав.

9Тэмдгүүдээ бид эс харж байна,

Эш үзүүлэгч ч алга бөгөөд

Хэр удахыг мэдэх хүн ч дунд маань алга.

10Бурхан, өстөн хэдий болтол тохуурхах вэ?

Нэрийг тань дайсан мөнхөд хараан зүхэх гэж үү?

11Юунд Та мутраа, баруун мутраа татна вэ?

Өвөр дотроосоо тэднийг устгаач!

12Бурхан эртнээс миний Хаан бөгөөд

Тэрээр дэлхийн дунд

Авралыг гүйцэлдүүлдэг.

13Хүчээрээ далайг хувааж,

Усан доторх луунуудын

Толгойг Та бяцалсан.

14Левиатаны толгойнуудыг няц дарж,

Түүнийг цөлийн амьтдад хүнс болгон

Та өгсөн.

15Горхи ба булгийг тасалж

Хүчит урсгалуудыг Та ширгээсэн.

16Өдөр Таных, шөнө ч бас Таных,

Гэрэлтүүлэгч хийгээд нарыг

Та бэлтгэсэн.

17Дэлхийн бүх хил хязгаарыг

Та тогтоосон.

Зун хийгээд өвлийг

Та буй болгосон.

18ЭЗЭН, дайсан хэрхэн тохуурхаж,

Мунхаг хүмүүс нэрийг тань

Үл тоомсорлон зүхсэнийг санаач.

19Тагтааныхаа амийг

Зэрлэг амьтдад бүү өгөөч.

Зүдэрсэн нэгнийхээ амийг

Үүрд бүү мартаач.

20Гэрээг эргэн хараач.

Учир нь дэлхийн харанхуй газрууд нь

Хүчирхийлэгчдийн сууцаар дүүрчээ.

21Хэлмэгдэгчийг ичгүүрээр бүү буцаагаач.

Зүдрэгсэд ба гачигдагсдаар

Нэрээ магтуулаач.

22Бурхан, босож хэргээ өмгөөлөөч.

Мунхаг нэгэн өдөр бүр Таныг

Хэрхэн тохуурхаж буйг санаач.

23Өстнүүдийнхээ дууг бүү мартаач.

Таны эсрэг босогчдын

Чимээ шуугиан үргэлж нэмэгдсээр байна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help