1Хайр энэрэл ба үнэний тухай би дуулна,
Аяа ЭЗЭН Танд би магтан дуулна.
2Би гэм зэмгүйн замаар явна.
Та над уруу хэзээ ирэх вэ?
Би гэр дотроо үнэнч сэтгэлээр явах болно.
3Би нүднийхээ өмнө
Үл бүтэх ямар ч юмыг байлгахгүй.
Би урвагчдын ажлыг үзэн яддаг.
Тэр нь надад наалдахгүй.
4Зальхай зүрх надаас дайжин
Ёрын мууг би мэдэхгүй болно.
5Хөршөө сэмхэн муулагчдыг би устгана.
Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.
6Өөртэйгөө хамт суулгахаар
Нүд минь энэ нутгийн үнэнч хүмүүсийг ажиглана.
Гэм зэмгүй замаар явагч нь
Надад үйлчилж болно.
7Хууран мэхлэгч нэгэн
Гэрт минь эс сууна.
Худал яригч нь
Хараанд минь үл тогтоно.
8Ёс бусыг үйлдэгч бүхнийг
ЭЗЭНий хотоос таслахын тулд
Өглөө бүр би энэ газар нутгийн
Бүх буруутыг устгана.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
