2Самуел 12 - Ариун Библи 2013(AB2013)

1Дараа нь ЭЗЭН, Натаныг Давид уруу илгээсэнд тэр Давид дээр ирж

—Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу зүдүү хүн байв. гэж түүнийг нэрлэлээ.

Аммончуудыг нухчин дарав(1Шс 20:1–3)

26Тэр үед Иоаб, Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг тулалдан хаан хотыг нь эзэлж авав.

27Иоаб, Давидад элч нарыг илгээн

—Би Раббагийн эсрэг дайтаад усны хотыг нь хүртэл эзэлж авлаа.

28Тиймээс одоо, ард олноос үлдсэн хүмүүсийг хамтад нь цуглуулж, тэр хотын эсрэг хуарагнан, түүнийг эзлэн авагтун. Эс тэгвээс би өөрөө энэ хотыг эзэлж аван энэ нь миний нэрээр нэрлэгдэх болно гэж хэлүүлэв.

29Иймээс Давид бүх ард олноо цуглуулж Рабба уруу очоод түүний эсрэг дайтаж, хотыг эзэлж авчээ.

30Тэгээд тэрээр тэдний хааны титмийг толгойноос нь авчээ. Титэм нэг талант алтны жинтэй бөгөөд эрдэнийн чулуу суулгасан байв. Тэр титмийг Давидын толгойд өмсгөжээ. Тэр хотоос Давид маш их хэмжээний олз омог авчрав.

31Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран хөрөө, ирт төмөр зээтүү ба төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help