1Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа.
гэснээр болжээ.
22Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Та нарын мэдсэнчлэн, Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамшиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс бөгөөд
23тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан Түүнийг та нар хуульгүйчүүдийн гараар хадаж алсан.
“Эзэн өмнө минь үргэлж байгааг
Би харсан.
Тэр миний баруун талд байдаг учраас
Би ганхахгүй.
26Тиймээс
зүрх минь баярлаж,
хэл минь баяслаа.
Махбод минь ч
найдвар дотор оршино.
27Учир нь Та сэтгэлийг минь
Үхэгсдийн оронд орхихгүй,
Ариун Нэгэндээ ялзралыг үзүүлэхгүй.
28Өөрт минь Та амийн замыг мэдүүлж,
Өөрийнхөө оршихуйгаар надад баяр хөөрийг дүүргэнэ”
гэсэн байдаг.
29Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдаад, булш нь өдгөөг хүртэл бидний дунд байна.
30Тэр эш үзүүлэгч байсан учраас түүнд Бурхан андгайлсанчлан өөрийнх нь үрээс сэнтийд нь залахыг мэдээд,
“Эзэн миний Эзэнд айлдахдаа
«Миний баруун гарт залрагтун.
35Би дайснуудыг чинь
Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» хэмээв”
гэсэн юм.
36Бурхан тиймээс та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн ч, Христ ч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.
Итгэлийн эхэн37Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт
—Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв.
38Петр тэдэнд
—Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно.
39Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.
40Тэр өөр олон үгээр гэрчлэн
—Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа.
41Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.
42Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа.
Итгэгчдийн амьдрал43Хүн бүрд айдас байлаа. Учир нь элч нараар олон гайхамшиг, тэмдэг үйлдэгдэж байв.
44Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, бүх юм нь нийтийнх байв.Үйл 4:32–35
45Хэн нэгэнд хэрэгцээ гарах үед эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ бүгдэд тэд түгээдэг байлаа.
46Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон,
47Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.