1Шастир 13 - Ариун Библи 2013(AB2013)

ЭЗЭНий авдрыг буцааж авчирсан нь(2См 6:1–11)

1Тэгээд Давид мянгат, зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ.

2Давид Израилийн бүх чуулганд хандан

—Хэрэв энэ зүйл та нарт сайн бөгөөд энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол, Израилийн бүх нутагт үлдсэн өөрсдийн ах дүүст мөн бэлчээр бүхий тэдний хотуудад тэдэнтэй хамт байгаа тахилч ба левичүүдэд газар бүрд зар илгээн тэднийг бидэнтэй уулзуулахаар дуудацгаая.

3Бид өөрсдийн Бурханы авдрыг өөрсдөдөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ гэв.

4Бүх ард түмний нүдэнд энэ нь зөв байсан тул бүх чуулган тийн үйлдэнэ гэж хариулав.

5Ингээд Бурханы авдрыг Кириат-иеаримаас авчрахын тулд Давид, Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилийг цуглуулав.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help