Мика 1 - Ариун Библи 2013(AB2013)

1ЭЗЭНий энэ үг Иудагийн хаад Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын хүн Микад ирсэн бөгөөд үүнийг тэр Самари болон Иерусалимын тухайд харжээ.Самарид оноох шийтгэл

2Сонсогтун, ард түмэн бүгд ээ,

Сонордогтун, дэлхий хийгээд

түүнийг дүүргэгчид ээ!

Эзэн ариун сүмээсээ,

Эзэн БУРХАН та нарын эсрэг гэрчлэгч байг.

3Үзэгтүн, ЭЗЭН орших газраасаа гараад

Бууж ирэн, газрын өндөрлөгүүдийг гишгэчнэ.

4Түүний дор уулс нь хайлж,

Хөндий талууд хуваагдан

Галын дэргэдэх лааны тос мэт

Хясаанаас цутгах ус мэт болно.

5Энэ бүгд нь Иаковын гэмт үйлдэл,

Израилийн гэрийн нүглээс болсон юм.

Иаковын гэмт үйлдэл хэнээс вэ?

Самариас биш үү?

Иудагийн өндөр газрууд аль вэ?

Иерусалим биш үү?

6Иймээс Би Самарийг хээр тал дахь сүйрлийн овоо,

Усан үзмийн төгөл суулгах газар болгоод,

Чулууг нь хөндийд асгаж,

Суурийг нь ил гаргана.

7Хамаг шүтээн нь хага цохигдож,

Хөлс бүхэн нь галаар шатаагдана.

Хөрөг бүхнийг нь Би устгана.

Янхны хөлсөөр цуглуулсан тул

Янхны хөлс л болж тэд хувирна.

Иудагийн хотуудын сүйрэл

8Үүнээс болоод гашуудан, уйлж,

хөл нүцгэн, шалдан явж,

Цөөвөр чоно мэт улин,

Тэмээн хяруул мэт гийнах ёстой, Би.

9Шарх нь эдгэршгүй бөгөөд

Иудад хүрч иржээ.

Энэ нь ард түмний минь үүд хаалганд,

Бүр Иерусалимд хүрчээ.

10Гатад үүнийг бүү хэл, огт бүү уйл.

Бет-леафрад шороон дээр өнхөр.

11Шафирын оршин суугч аа,

Шившигтэйгээр шалдан явж өнгөр.

Заананы оршин суугч гарч ирэхгүй байна.

Бет-езел гашуудаж,

Чамаас хамгаалалтыг чинь авах болно.

12Иерусалимын гулдан хаалга уруу

Гай гамшиг ЭЗЭНээс буусан учир

Маротын оршин суугч

сайны хүслэн болно.

13Лахишийн оршин суугч аа,

Морьдоо тэргэнд хөллөөрэй.

Сионы охины нүгэл чамаас эхтэй юм.

Учир нь Израилийн гэмт үйлдэл чамаас олдсон юм.

14Тиймээс чи Морешет-гатад хагацлын бэлэг өгөгтүн.

Ахзибын айлууд Израилийн хаадыг хуурах болно.

15Марешагийн оршин суугч аа,

Эзлэгчийг Би чам дээр авчирна.

Израилийн алдар нь

Адулламд ирэх болно.

16Баяр баясгалан болох хүүхдийнхээ төлөө чи гашуудаж

үсээ хяргаад халзан бол.

Тэд чамаас салж, цөлөгдөх тул

Бүргэд мэт бүр халзан бол.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help