1Шастир 8 - Ариун Библи 2013(AB2013)

Бениамины үр удам

1Бениамин нь ууган хүү Бела, удаах хүү Ашбел, гуравдугаар хүү Ахара,

2дөрөвдүгээр хүү Ноха, тавдугаар хүү Рафа нарын эцэг болов.

3Бела хөвгүүдтэй байсан бөгөөд тэднийг Аддар, Гера, Абихуд,

4Абишуа, Нааман, Ахоа,

5Гера, Шефуфан, Хурам гэдэг байв.

6Эдгээр нь Ехүдийн хөвгүүд, Гебад амьдардаг эцгийн бүлийн тэргүүнүүд бөгөөд Геба иргэдийг Манахат уруу олзлон аваачжээ.

7Тэднийг нэрлэвэл Нааман, Ахиа, Гера бөгөөд тэднийг олзлон аваачсан Гера нь Узза, Ахихуд нарын эцэг болжээ.

8Шахараим нь Хушим, Баара хэмээх өөрийн эхнэрүүдийг явуулсны дараа Моаб газарт хүүхдүүдтэй болов.

9Тэр өөрийн эхнэр Ходешаар дамжуулан Иобаб, Зибиа, Меша, Малкам,

10Иеуз, Сахиа, Мирма нарыг төрүүлжээ. Түүний хөвгүүд нь эцгийн бүлийн тэргүүнүүд байв.

11Бас Шахараим нь эхнэр Хушимаар дамжуулан Абитуб, Елпаал нарыг төрүүлжээ.

12Елпаалын хөвгүүд нь Ебер, Мишам, Шемед нар юм. Тэрээр Оно, Лод болон түүний тосгодыг Шемед байгуулав.

13Мөн Бериа, Шема нь Аиалонд амьдардаг эцгийн бүлийн тэргүүнүүд бөгөөд тэд Гатын оршин суугчдыг хөөн гаргажээ.

14Мөн Ахио, Шашак, Иеремот,

15Зебадиа, Арад, Едер,

16Михаел, Ишпа, Иоха нар нь Бериагийн хөвгүүд билээ.

17Зебадиа, Мешуллам, Хизки, Хебер,

18Ишмераи, Излиа, Иобаб нар нь Елпаалын хөвгүүд билээ.

19Иаким, Зихри, Забди,

20Елиенаи, Зиллетаи, Елиел,

21Адаиа, Бераиа, Шимрат нар нь Шимеигийн хөвгүүд билээ.

22Ишпан, Ебер, Елиел,

23Абдон, Зихри, Ханан,

24Хананиа, Елам, Антотиа,

25Ифдеиа, Пенуел нар нь Шашакийн хөвгүүд билээ.

26Шамшраи, Шехариа, Аталиа,

27Иаарешиа, Елиа, Зихри нар нь Иерохамын хөвгүүд билээ.

28Тэд уг угсааныхаа дагуу тус тусын эцгийн бүлийн тэргүүнүүд бөгөөд энэ захирагчид нь Иерусалимд амьдарч байв.

29Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан бөгөөд түүний эхнэрийн нэр нь Маака байв.

30Түүний ууган хүү нь Абдон, удаах нь Зур, Киш, Баал, Надаб,

31Гедор, Ахио, Зехер нар билээ.

32Миклот нь Шимеаг төрүүлжээ. Тэд өөрсдийн ах дүүсийн хамт өөр бусад хамаатнуудынхаа зэргэлдээ Иерусалимд амьдрав.

33Нер Кишийг төрүүлж, Киш нь Саулыг төрүүлж, Саул нь Ионатан, Малхи-шуа, Абинадаб, Ешбаал нарыг төрүүлсэн юм.

34Ионатаны хүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микаг төрүүлжээ.

35Микагийн хөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар билээ.

36Ахаз нь Иехоаддаг, Иехоадда нь Алемет, Азмавет, Зимри нарыг, Зимри нь Мозаг төрүүлжээ.

37Моза нь Бинеаг төрүүлэв. Бинеагийн хүү нь Рафа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел билээ.

38Азел зургаан хүүтэй болсон бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бохеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан юм. Тэд бүгд Азелын хөвгүүд юм.

39Түүний дүү Ешекийн хөвгүүдийн ууган нь Улам, хоёрдугаарх нь Иеуш, гуравдугаарх нь Елифелет байв.

40Уламын хөвгүүд нь сайн харваач зоригтой баатар эрчүүд бөгөөд олон хүү, ач нартай бөгөөд тэдгээр нь бүгд зуун тавин хүн байв. Эд бүгд Бениамины хөвгүүд билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help