Сургаалт үгс 20 - Ариун Библи 2013(AB2013)

1Дарс нь басамжлагч,

сархад нь агсамнагч

Мэргэн бус нь эдгээрт хөлчүүрхэх.

2Хааны хилэгнэл арслангийн архираан

Түүнийг уурлуулах нь

амийнхаа эсрэг нүгэл.

3Эвдрэлцлээс зайлсхийх нь хүндэтгэл.

Хэрүүлд ухасхийх нь мунхаглал.

4Залхуу нь цагтаа газраа үл хагалах.

Ургацын үед олдох юмгүй хоцрох.

5Хүний зүрхэн дэх зорилгууд гүний ус

Ухаан бодролт хүн үүнийг гадагш гаргах.

6Өөрийгөө итгэмжит хэмээн тунхаглах хүн олон ч

Найдвартай гэчихээр хүн олдох уу?

7Зөвт хүн гэм зэмгүй явах.

Үрс нь түүнээс хойш ч ерөөгдөх

8Шүүлтийн сэнтийд залрагч хаан

Хамаг ёрын мууг харцаараа шигшинэ.

9Хэн “Би зүрхээ цэвэрлэв

Би нүгэл хилэнцээсээ цэвэршив” гэж хэлж чадах билээ?

10Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний

Аль аль нь ЭЗЭНд жигшүүр.

11Хүүхэд ч үйлдлээрээ,

Цэвэр хийгээд зөв шулууныг

үйлдэх эсэхээрээ танигдана.

12Сонсох чих, харах нүдний

Аль алийг нь ЭЗЭН бүтээж өгсөн.

13Нойронд бүү дурла, эс тэгвээс чи ядуурна

Нүдээ нээ, тэгвэл талхаар цадах болно.

14“Тааруу юм, муу юм” гэсээр хүмүүс худалдан авдаг ч

Дараа нь түүгээрээ сайрхах аж.

15Алт ба эрдэнийн чулуу олон ч

Мэдлэгийн уруул болбоос хамгийн үнэт гоёл.

16Гаднын хүнийг батлан даагчийн

дээлийг ав

Хөндлөнгийн хүний улмаас

түүнийг барьцаал.

17Хуурмаг замаар олсон талх амттай ч

Хайргаар ам нь дүүрнэ, эцэстээ.

18Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав.

Мэргэн удирдамжийн дагуу дайт.

19Цуу тарааж явагч нууцыг задруулах тул

Хагархай амтантай бүү орооцолд.

20Аав ээжийгээ зүхэгчийн дэнлүү

Тас харанхуйд бөхөх.

21Эхэнд түргэн олдсон өв залгамжлал

Эцэстээ үл ерөөгдөх.

22“Ёрын муугийн хариуг өгнө дөө, би” гэж бүү ярь.

ЭЗЭНийг хүлээ, Тэр чамд тусална.

23Худал туухай ЭЗЭНд жигшил.

Хуурмаг дэнс сайн зүйл бус.

24Хүмүүний бүхий л алхааг ЭЗЭН зааварлах.

Хүн өөрийн замаа хэрхэн ойлгох?

25“Ариун юм байна” гэж яаруу хэлчихээд

Амласныхаа дараа эргэцүүлэх нь хавх аж.

26Мэргэн хаан буруутнуудыг ялган шигшиж,

Мөнөөх хэдийг дугуйгаар бяц дайруулна.

27Хүний сүнс ЭЗЭНий дэнлүү

Хамаг дотрыг нь нягталюу.

28Хааныг тогтоогч нь энэрэл хайр ба үнэн

Хаан сэнтийг тулагч нь зөвт байдал юм.

29Залуусын алдар нь хүч тэнхээ.

Өтгөсийн гоёл нь буурал үс.

30Цохиурын шарх ёрын мууг цэвэрлэх.

Зодуур нь хамаг дотрыг цэвэрлэх.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help