1Бурханы Хүү Есүс Христийн сайнмэдээний эхлэл.
2Эш үзүүлэгч Исаиагийн номд
«“Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ.
Тэрээр замыг чинь бэлтгэнэ” гэсэнчлэн
3Цөлд хашхирагч нэгний дуу нь
“Эзэний замыг бэлтгэцгээ,
Жимийг нь шулуун болгогтун” гэнэ»
гэж бичигджээ.
4Баптисч Иохан цөлд гарч ирэн, баптисм хүртээж, нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа.
5Бүх Иудей нутгийнхан, Иерусалимынхан бүгд түүн дээр очоод, нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.
6Иохан тэмээний хялгасан хувцастай агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Тэрээр царцаа, зэрлэг зөгийн бал иддэг байв.Есүсийн анхны шавь нар(Мт 4:12–22; Лк 4:14–15; 5:1–11)
16Есүс Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй Симон, түүний дүү Андрей нарыг харав. Тэд загасчид аж.
17Есүс тэдэнд
—Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэлээ.
18Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.
19Тэр жаахан цааш яваад Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан нарыг завин дотроо тороо сэлбэж буйг харав.
20Тэр даруй Есүс тэднийг дуудсанд тэд эцэг Зебедеегээ хөлсний ажилчдын хамт завинд орхиод, Түүнийг дагалаа.
Бузар сүнстэй хүн(Лк 4:31–37)21Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав.
22Хүмүүс сургаалыг нь гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв.Уямангаас цэвэршүүлэв(Мт 8:1–4; Лк 5:12–16)
40Уяман өвчтөн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж
—Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйхад
41Тэр өрөвдөн гараа сунгаж түүнд хүрээд
—Би хүсэж байна. Цэвэрш гэхэд
42тэр даруй уяман өвчин нь түүнээс зайлж, тэрээр цэвэршжээ.
43Есүс түүнд хатуу сануулаад, даруй түүнийг явуулав.
44Тэр түүнд
—Хэнд ч бүү ярь! Харин явж, өөрийгөө тахилчид үзүүл. Тэдэнд гэрчлэхийн тулд цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тогтоосон өргөлийг өргөЛев 14:1–32 гэж айлдав.
45Гэтэл тэр гараад болсон бүхнийг зарлаж эхэлсэн ба үүнээс болоод Есүс хотод ил явах боломжгүй болж, зэлүүд газраар байх болов. Тэд зүг бүрээс Түүнийг зорин ирсээр байлаа.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.