Дуулал 129 - Ариун Библи 2013(AB2013)

Израилийн дайснуудын уналӨгсөх дуу.

1“Залуу байхаас минь тэд намайг

Олон удаа хавчин зовоосон билээ”

Одоо Израиль хэлэг.

2“Залуу байхаас минь тэд намайг

Олон удаа хавчин зовоосон билээ.

Гэвч тэд намайг дийлээгүй юм.

3Нурууг минь тариачин анжсаар хагалав.

Тэд урт шан татсан билээ”

4ЭЗЭН зөвт болой.

Тэрээр буруутуудын хүлээсээс тасалмуй.

5Сионыг үзэн ядагчид бүгд

Ичгүүрт орж, ухарсугай!

6Тэд зулгаахаас өмнө хатдаг

Дээвэр дээрх өвс ногоо мэт болог.

7Эдгээр нь хадланчийн атгыг ч,

Тариа багцлагчийн тэврийг ч дүүргэхгүй.

8Хажуугаар өнгөрөгчид ч

“ЭЗЭНий ерөөл та нар дээр байг.

Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе” гэж эс хэлнэ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help