1Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв.
4Ёрын муу бөгөөд завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүйМт 12:39; Лк 11:29 гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.
Фарисай ба садукайчуудын хөрөнгө(Мк 8:14–21)5Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ.
6Есүс тэдэнд
—Фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжилЛк 12:1 гэхэд
7тэд дундаа эргэцүүлэн ярьж
—Бид талх авчраагүйгээс боллоо гэцгээв.
8Есүс үүнийг мэдээд
—Өчүүхэн итгэлтнүүд ээ, та нар юунд талхгүй байгаагаа дундаа эргэцүүлэн ярина вэ?
9Одоо болтол та нар ойлгохгүй, бас санахгүй байна гэж үү? Таван талхаар таван мянгууланг нь хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ?Мт 14:17–21
10Бас долоон талхыг дөрвөн мянгууланд нь хуваагаад хичнээн сагс цуглууллаа?Мт 15:34–38
11Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай ба садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв.
12Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай ба садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав.
Петрийн тунхаглал(Мк 8:27–30; Лк 9:18–21)13Цезарь Филиппийн нутагт Есүс ирээд шавь нараасаа
—Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуухад
14Тэд
—Зарим нь баптисч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэдэгМт 14:1–2; Мк 6:14–15; Лк 9:7–8 гэхэд
15Тэр
—Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд
16Симон Петр
—Та бол Христ, амьд Бурханы ХүүИох 6:68–69 мөн гэв.
17Есүс түүнд хариуд нь
—Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.
18Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.
19Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болноМт 18:18; Иох 20:23 гээд,
20Тэрээр Христ гэдгийг нь хэнд ч бүү хэл хэмээн шавь нартаа тушаав.
Есүс үхэл, амилалаа зөгнөв(Мк 8:31—9:1; Лк 9:22–27)21Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явахаа, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо шавь нартаа илэрхийлж эхлэв.
22Петр Түүнийг хажуу тийш аваачаад
—Эзэн минь, Таныг Бурхан энэрэг. Ийм юм Танд хэзээ ч бүү тохиолдог гэж зэмлэж эхэлсэнд
23Тэр эргэж, Петрт
—Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүмүүний юмсыг л бодож байна гэлээ.
Загалмай ба өөрийгөө үгүйсгэхүй24Тэгээд Есүс шавь нартаа
—Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.Мт 10:38; Лк 14:27
25Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно.Мт 10:39; Лк 17:33; Иох 12:25
26Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ?
27Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?Мт 25:31; Дуу 62:12; Ром 2:6
28Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Хүний Хүүг хаанчлалдаа ирэхийг харах хүртэлээ үхлийг амсахгүй гэж айлдав.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.