1Бурхан энэ бүх үгийг айлдан хэлжээ.
2—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.
3Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй.
4Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. хүртэл хайр энэрэлээ үзүүлдэг.
7Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино.
18Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, эвэр бүрээн дууг мэдрэн, утаа нүүгэлтсэн уулыг харангуутаа айн дагжиж, алсад зогссоор байв.Евр 12:18–19
19Мосед тэд
—Та бидэнтэй яриач. Бид сонсъё. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхнэ гэв.
20Мосе ард түмэнд
—Бүү ай. Учир нь Бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Мөн Түүнээс эмээхүй нь та нарт байж та нарыг нүгэл бүү үйлдээсэй гэсэндээ ирсэн юм гэв.
21Бурханы байгаа түнэр харанхуйд Мосег ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.
Тахилын ширээний хууль22ЭЗЭН, Мосед
—Чи Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Намайг тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа.
23Та нар Надтай зэрэгцүүлэн өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий.
24Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.
25Хэрэв та нар Надад зориулан чулуугаар тахилын ширээ хийх гэвэл цавчиж зассан чулуугаар бүү өр. Учир нь та нар чулуунд багаж хүргэснээр Түүний ариуныг алдагдуулна.Дх 27:5–7; Иош 8:31
26Та нар Миний тахилын ширээ өөд шатаар авирч бүү гар. Энэ нь нүцгэн бие чинь түүн дээр үзэгдэхгүй байхын тулд юм” гэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
