Иеремиа 22 - Ариун Библи 2013(AB2013)

Гэмших ятгалга

1ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иудагийн хааны гэрт очоод тэнд энэ үгийг хэл.

2«Давидын сэнтийд суудаг Иудагийн хаан аа, чи болон зарц нар чинь мөн энэ хаалгуудаар орж ирдэг чиний хүмүүс, ЭЗЭНий үгийг сонстугай.

3ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар! Мөн ирмэл хүн, өнчин эсвэл бэлэвсэн хүнд буруугаар бүү ханд, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга!

4Учир нь хүмүүс та нар үнэхээр үүнийг үйлдвэл Давидын сэнтийд сууж тэрэг хөлөглөн морьд унасан хаад, тэдний зарц нар болон ард түмэн нь энэ гэрийн дааман хаалгаар орж ирэх болно.

5Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс сонсвоос энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглая” гэж ЭЗЭН тунхаглаж байна.»”

19Тэрээр чирэгдэн Иерусалимын гулдан хаалганаас цааш шидэгдэн

Илжигний оршуулгаар оршуулагдана.

20Ливан уруу өгсөж, хашхирч,

Башанд дуугаа өндөрсгө.

Мөн Абаримаас хашхир!

Учир нь бүх амраг чинь бяцарчээ.

21Сайн сайхан үед чинь Би чамд хэлсэн боловч

Чи «Би сонсохгүй!» гэсэн.

Чи дуу хоолойг минь дагаагүй нь

Залуугаасаа л зам чинь байв.

22Бүх хоньчдыг чинь салхи хийсгэн хамж,

Амрагууд чинь олзлогдоно.

Тэгэхэд чи бүх хилэнцэт явдлаасаа болж

Лавтайяа ичиж, доромжлогдоно.

23Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг

Хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг

Хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”

Кониад ногдох шүүлт

24ЭЗЭН тунхаглаж байна. “Би амьд! Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч Би чамайг сугалж гаргая.2Ха 24:8–15; 2Шс 36:9–10

25Би чамайг амийг чинь эрж буй хүмүүсийн гарт, тийм ээ, чиний айдаг хүмүүсийн гарт, Вавилоны хаан Небухаднезарын болон халдеичуудын гарт тушаана.

26Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь та нарын төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ.

27Харин тэд буцахыг хүсэж буй нутагтаа, тийш тэд буцахгүй.

28Кониа гээч энэ хүн

басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу?

Эсвэл тэр хэнд ч таалагддаггүй сав юм уу?

Яагаад тэр болон үр удам нь чулуудуулж,

Өөрсдийн үл мэдэх нутаг уруу зайлуулагдав?

29Ээ нутаг аа, нутаг аа, нутаг аа,

ЭЗЭНий үгийг сонс!

30ЭЗЭН ингэж айлдаж байна.

«Энэ хүнийг үр хүүхэдгүй,

Өөрийн өдрүүддээ бүтэлгүй хүн гэж бич.

Учир нь удмынх нь ямар ч хүн Давидын сэнтийд залран

Иудаг цааш захирахгүй» хэмээв.”

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help