1Хаад 11 - Ариун Библи 2013(AB2013)

Соломоны алдас

1Харин Соломон хаан Фараоны охины хажуугаар моаб, аммон, едом, сидон, хит гэх мэт олон харь эмэгтэйг хайрладаг байлаа.

23Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан, Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов.

24Зобад харьяалагдах хүмүүсийг Давид устгасны дараа Резон хүмүүс цуглуулж дээрэмчдийн бүлгийн толгойлогч болжээ. Тэд Дамаскт очиж суурьшаад, Дамаскийг хаад лугаа адил захирч байв.

25Соломоны амьдралынх нь турш Резон, Израилийн сөргөлдөгч байсан бөгөөд Хададын үйлдсэн шиг бузар мууг хийн, Израилийг зэвүүцэж байлаа. Тэр мөн Арамын хаан болжээ.

Иеробоамын бослого

26Соломоны албан хаагч байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг нударгаа өргөв. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв.

27Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон, Миллог барьж босгон, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм.

28Иеробоам чадвартай хүн байсан бөгөөд Соломон энэ залуугийн хөдөлмөрч байдлыг хараад, түүнийг Иосефын гэрийн бүх хөлсний ажилчдын дээр тавьжээ.

29Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь эш үзүүлэгч, Шилогийн хүн Ахиа түүнтэй зам дээр уулзжээ. Ахиа шинэ дээл өмссөн байв. Хээр газар тэр хоёр хоёулхнаа байхад

30Ахиа өөрийн өмсөж явсан шинэ дээлээ тайлж арван хоёр хэсэг болгон урлаа.

31Тэрээр Иеробоамд

—Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салгаж, арван овгийг нь чамд өгөх болно.

32Гэвч Миний зарц Давидын тусын тулд мөн Израилийн бүх овгуудаас Миний сонгосон хот Иерусалимын төлөө зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ.

33Учир нь тэд Намайг орхин сидончуудын охинтэнгэр Ашторэт, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомд мөргөж, Миний замаар явсангүй. Эцэг Давид шигээ Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнгүй. Миний зарлиг, Миний тогтоолыг сахисангүй.

34Харин Миний тушаал болоод журмыг сахиж байсан Өөрийн минь сонгосон зарц Давидынхаа төлөө Соломоны амьдралынх нь бүх өдрүүдэд түүний гараас бүхэл хаанчлалыг авахгүй, харин Би түүнийг ноён хэвээр байлгана.

35Харин Би хүүгийнх нь гараас хаанчлалыг авч, арван овгийг чамд өгөх болно.

36Өөрийн нэрийг байлгахын тулд Миний сонгосон хот Иерусалимд зарц Давид минь Миний өмнө үргэлж гэрэлтэж байхын тулд нэг овгийг Би Соломоны хүүд өгнө.

37Би чамайг авах бөгөөд чи хүсэж буй бүгдийнхээ дээр хаан болон захирч, Израилийн дээр хаанчлах болно.

38Тэгээд Миний чамд тушаасан бүхнийг чи сонсож, Миний замаар явж, Миний журам болоод тушаалуудыг Миний зарц Давид шиг мөрдөн Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилийг чамд даатгана.

39Соломоны үйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч үргэлжид ийм байхгүй” гэж айлдсан гэв.

40Үүний учир Соломон, Иеробоамыг алах гэж эрсэн боловч Иеробоам босож, Египет уруу, Египетийн хаан Шишак уруу зугтан Соломоныг үхэх хүртэл Египетэд хоргодож байв.

Соломон нас барав(2Шс 9:29–31)

41Соломоны бусад үйл хэрэг, хийсэн бүхэн мөн түүний мэргэн ухаан нь Соломоны түүхийн номд бичигдсэн бус уу?

42Соломон Иерусалимд суун хамаг Израилийг захирсан хугацаа нь дөчин жил байв.

43Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүнийг эцэг Давидынх нь хотод тавьжээ. Хүү Рехобоам нь түүний оронд хаан болов.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help