1Гэвч үүнд ихэд дургүйцсэн Иона уурлаж,
2ЭЗЭНд залбирч
—Өө ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлээгүй бил үү? Таныг нигүүлсэнгүй Бурхан мөн өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш уруу хурдхан зугтсан юм.
3Тиймд амийг минь одоо надаас аваач, ЭЗЭН! Амьд явснаас үхсэн минь дээр гэв. бут зэхэж, ая тухгүй байдлаас нь Ионаг хамгаалахаар толгой дээгүүр нь сүүдэрлүүлэн ургуулжээ. Иона эрэндийн бутнаас болж хөөрөн баярлав.
7Харин дараа өдөр нь үүр цайхад Бурхан хорхой зэхэж, эрэндийн бутыг нэрвэсэнд, тэр нь хатжээ.
8Нар мандах үед Бурхан дорнын халуун салхи зэхсэн бөгөөд Ионагийн толгой наранд цохиулан тэрээр унан тусаж, үхэхийг хүсэмжлэн
—Амьд явснаас үхсэн минь дээр гэв.
Иона зэмлүүлэв9Тэгэхэд Бурхан, Ионад
—Эрэндийн бутнаас болж уурлах чинь зөв үү? гэж айлдсанд Иона
—Үхтэл уурлах минь зөв гэж хэлэв.
10Тэгэхэд ЭЗЭН
—Чи эрэндийн бут өрөвдөж байдаг. Чиний арчлаагүй, ургуулаагүй, шөнөдөө ургаад, шөнөдөө устаж үгүй болсон эд шүү дээ.
11Тэгвэл Би их хот Ниневег, баруун зүүн гараа ялгаж мэдэхгүй зуун хорин мянга гаруй хүнийг бас тэр олон амьтдыг өрөвдөн тэдэнд санаа зовохгүй гэж үү? гэж айлдав.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
