Илчлэл 6 - Ариун Библи 2013(AB2013)

Долоон лац

1Хурга долоон лацны нэгийг эвдэхийг би харав. Мөн дөрвөн амьтны нэг нь “Ирэгтүн” гэж аянгын дуун лугаа адил хэлэхийг би сонслоо.

2Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв.

3Тэр хоёр дахь лацыг эвдэх үед хоёр дахь амьтан нь “Ирэгтүн” гэхийг би сонслоо.

4Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс амар тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биенээ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.

5Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд гурав дахь амьтан нь “Ирэгтүн” гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв.

6Хэмжүүр буудай нь нэг денар, гурван хэмжүүр арвай нь нэг денар болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дууг би сонсов.

7Түүнийг дөрөв дэх лацыг эвдэхэд “Ирэгтүн” гэх дөрөв дэх амьтны дууг би сонсов.

8Харагтун, би зэгэл ногоон морийг харлаа. Түүнийг унасан нэгний нэрийг “Үхэл” гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийг илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөх эрх мэдэл тэдэнд өгөгдөв.

9Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг ба өөрсдийн сахиж байсан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнс тахилын ширээн доор байхыг би харав.

10Тэд чанга дуугаар

—Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.

11Тэдэнд тусбүрд нь цагаан дээл өгсөн байв. Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчид болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл цааш түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ.

12Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасан таар мэт харлаж, сар бүхэлдээ цус адил болов.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help