Иов 18 - Ариун Библи 2013(AB2013)

Билдадын үг: Буруутыг Бурхан шийтгэдэг

1Дараа нь шух хүн Билдад хариулж

2—Үгсийн араас чи хэр удаан хөөцөлдөх вэ?

Үүнийгээ тунгаагаач, тэгвэл бид ярилцана.

3Юунд бидний үхэр мэт гэж бодно вэ?

Яагаад бид нүдэнд чинь мулгуу мэт болоо вэ?

4Уурандаа өөрийгөө тасчих чамаас болж

газар дэлхий хоосорч,

хад чулуу байрнаасаа хөдлөх үү?

5Үнэндээ гэм буруутны гэрэл бөхөж,

Галын дөл нь гэрэлтдэггүй юм.

6Түүний майхан дахь гэрэл харанхуйлж,

түүн дээрх дэнлүү нь унтардаг юм.

7Түүний хүч тэнхээтэй алхаа саарч,

хорон санаа нь түүнийг унагаадаг юм.

8Учир нь тэрээр хөлөөрөө торонд унагаагдсан бөгөөд

тэрээр сараалжин урхин дээр алхдаг аж.

9Занганд өсгийгөөрөө орж,

Хавханд тэрээр урхидуулдаг юм.

10Түүнийг оосорлох гогцоо газарт далдлагдсан бөгөөд

Түүний урхи замд нь отох бөлгөө.

11Гэнэтийн аймшгууд тал бүрээс нь түүнийг айлгаж,

алхам тутамд нь түүнийг яаруулна.

12Өлсгөлөн хүч чадлыг нь залгиж,

Зовлон гамшиг хажууд нь бэлэн байх аж.

13Арьс нь өвчинд идэгдсэн бөгөөд

Үхлийн ууган хүү үе мөчүүдийг нь иддэг аж.

14Тэрээр майхныхаа хамгаалалтаас таслагдан

Аюумшгийн хааны өмнө хүргэгддэг.

15Майханд нь түүний гэх юм нэг ч үлдэхгүй бөгөөд

Сууцанд нь хүхэр цацагддаг билээ.

16Доороосоо түүний үндэс хатаж,

Дээрээсээ түүний мөчир ганддаг.

17Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж,

Түүний нэр хаана ч байхгүй болдог.

18Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж,

Ертөнцөөс зайлуулагддаг ажээ.

19Тэрээр өөрийн ард түмний дунд

үр ч үгүй, үеэл хаяал ч үгүй,

Түр амьдарсан газар нь

үлдэх хүн ч үгүй.

20Энэхүү хувь заяа өрнийнхнийг айлгаж

Тэрхүү аймшиг дорнынхныг нөмөрдөг.

21Энэ мэтээр хорон муу хүн амьдран

Тэр мэтээр Бурханыг үл мэдэгч нь төгсөнө.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help