Еврей 12 - Ариун Библи 2013(AB2013)

Есүсийн жишээ

1Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.

2Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.

3Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн Түүнийг санагтун.

4Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртэлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа.

5Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ.

“Эзэний сахилгажууллыг

бүү хөнгөн үз, хүү минь,

Тэр чамайг зэмлэх үед

сэтгэлээр бүү уна.

6Учир нь, хайрладаг хүнээ

Эзэн сахилгажуулдаг.

Хүлээн авдаг хүү болгоноо

Тэр ташуурддаг”

гэжээ.

7Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ шигээ та нартай харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна?

8Бүгдээрээ хүртсэн сахилга та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач аж.

9Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?

10Тэд үзэмжийнхээ дагуу биднийг хэсэг зуур сахилгажуулсан бол харин Тэрээр бидний сайн сайхны төлөө сахилгажуулсан ажээ. Тэгснээр бид Түүний ариун чанарыг хуваалцах юм.

11Бүх сахилгажуулал нь тухайн үедээ баяр хөөр бус, харин уй гашуу мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр дасгалжсанд нь зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг гаргаж өгдөг.

12Иймд сульдсан гар, салгалсан өвдгөө тэнхрүүлэгтүн.Бурханаас татгалзахын эсрэг сэрэмжлүүлгэ

14Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.

15Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил. гэмшлийн төлөөх зай эс олсныг та нар мэднэ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help