1Петр 2 - Ариун Библи 2013(AB2013)

Амьд чулуу ба сонгогдсон хүмүүс

1Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж,

2үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртэлээ өсөх юм.

3Хэрэв та нар үнэхээр Эзэний энэрлийг амссан бол тэгэгтүн.

4Эзэнд ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ.

5Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.

6Энэ нь Бичвэрт

“Харагтун. Сонгогдсон,

булангийн үнэт чулууг Би Сионд тавина.

Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй”

хэмээсэн байдаг.

8гээд

“Бүдрүүлгийн Чулуу,

тээглэх Хад болсон юм”

гэсэнчлэн болой. Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд таарсан аж.Бурханы зарц мэт амьдар

11Хайртууд аа, сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэхийг ирмэл агаад түр суурьшигч та нараас би гуйя.

12Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.

13Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юмуу

14эсвэл зөвийг үйлдэгчдийг магтаж, мууг үйлдэгчдийг шийтгэхийн тулд түүний илгээсэн захирагчдад захируул.

15Сайныг үйлдсэнээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурханы хүсэл юм.

16Чөлөөт хүн мэт үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт үйлд.

17Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.

Христийн зовлонгийн жишээ

18Боолууд аа, бүхий л хүндлэлээр зөвхөн сайн, дөлгөөн төдийгүй, бас гажууд эздэдээ ч захирагд.

19Учир нь хүн шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл энэ нь нигүүлсэл юм.

20Хэрэв та нар нүгэл үйлдэж цохиулаад тэвчлээ ч, үүнд ямар гавъяа байх билээ? Харин та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы нигүүлсэл юм.

21Учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн.

22Тэр нүгэл үйлдээгүй, аманд нь мэх худал байгаагүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help