1Долдугаар сар болоход Израилийн хөвгүүд хот хотдоо байсан бөгөөд ард түмэн бүгд нэг хүн мэт Иерусалимд цуглацгаав.
2Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелийн хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэн ёсоор шатаалт тахилыг дээр нь тахихын тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов. тахилын ширээг суурин дээр нь байрлуулаад, түүн дээрээ ЭЗЭНд шатаалт тахилуудыг өглөө, орой тахив. хөвгүүд, Хенададын хөвгүүд өөрсдийнхөө хөвгүүд болон ах дүү левичүүдтэй хамт Бурханы өргөөн дэх ажилчдыг хянахаар нэг хүн мэт зогсоцгоов.
10Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавихад, Израилийн хаан Давидын заавар ёсоор ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.1Шс 25:1
11Тэд ЭЗЭНийг магтан талархал өргөж
—Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний энэрэл хайр Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүн ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар уухайлцгаав.1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Дуу 100:5, 106:1, 107:1, 118:1, 136:1; Иер 33:11
12Тахилчид, левичүүд болон эцгүүдийн бүлийн тэргүүнүүдээс анхны өргөөг харсан настайчууд энэ өргөөний суурь тавигдахыг нүдээр үзээд чанга дуугаар уйлцгааж байхад харин олонх нь баярлан шуугьж байв.
13Чимээ нь алсад сонсогдтол ард олон чанга дуугаар шуугьж байсан учир хүмүүсээс хэн ч баяр хөөрийн шуугианаас хүмүүсийн уйлах дууг ялгаж чадахгүй байв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
