1Хаад 12 - Ариун Библи 2013(AB2013)

Хойд овгууд салан тусгаарлав(2Шс 10:1–19)

1Ингээд хамаг Израиль бүгдээр Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам тэнд очжээ.

2Небатын хүү Иеробоам үүнийг сонсоод Египетээс буцаж ирэв. (Тэр Соломон хаанаас зугтан гараад Египетэд амьдарч байжээ.)

3Тэгээд тэд хүн илгээж Иеробоамыг дуудуулан, тэрээр Израилийн бүх чуулгантай хамт Рехобоамд бараалхахдаа

4Эцэг тань бидний буулгыг хүнд болгожээ. Тэгэхээр одоо бидний дээр тохсон эцгийнхээ бэрх алба болон хүнд буулгыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилье гэв.

5Рехобоам тэдэнд

—Гурван өдөр явцгаа, дараа нь над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав.

6Амьд байх үед нь эцэг Соломоных нь өмнө зогсдог байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн

—Энэ ард түмэнд ямар хариу өг хэмээн та нар зөвлөх вэ? гэж асуув.

7Тэд Рехобоамтай ярилцаж

—Хэрэв та өнөөдөр энэ ард түмний зарц болж тэдэнд үйлчилж, тэдэнд хариулахдаа эелдэг үгсийг хэлбэл тэд үүрд таны зарц болох юм гэж зөвлөв.

8Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран өөртэй нь хамт өссөн, өөрт нь шадарлаж ирсэн залуустай зөвлөлдөв.

9Тэрээр тэдэнд

—“Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж буй энэ ард түмэнд ямар хариулт өг хэмээн та нар надад зөвлөх вэ? гэв.

10Түүнтэй хамт өссөн залуус түүнд

—“Эцэг тань бидний буулгыг хүнд хүчир болгосон, харин та үүнийг хөнгөлж өгнө үү” гэж чамд хандаж буй энэ ард түмэнд хариулахдаа “Миний чигчий хуруу эцгийн минь ууц нуруунаас ч бүдүүн юм.

11Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв.

12Хаан

—Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам ба бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав.

13Тэгээд ахмадуудын өөрт нь өгсөн зөвлөгөөг хаан үл хайхран ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа.

14Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд

—Миний эцэг буулгыг чинь хүнд болгосон бол би илүү хүнд болгох болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв.

15Ийнхүү хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН, Шилогийн хүн Ахиагаар дамжуулан Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ биелүүлэхийн тулд бүх зүйлийг ийн эргүүлсэн юм.

16Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан

—Давидын дотор бидэнд

ямар хувь байгаа вэ?

Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй.

Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа!

Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд

гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов. хүртэл явж байсан тул энэ явдал нь нүгэл болов.

31Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд шүтээн босгож, Левийн хөвгүүд бус янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгожээ.

32Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр Бетелд ч үүнтэй адил үйлдэж, өөрийн хийсэн тугалууддаа тахил тахиж байлаа. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг Бетелд томилов.Лев 23:33–34

33Хаан өөрийн дураар зохион товлосон наймдугаар сарын арван тавны өдөр Бетелд босгосон тахилын ширээндээ очив. Тэрээр Израилийн хөвгүүдэд зориулж баяр зохион байгуулж, тахилын ширээн дээр утлага өргөхөөр гарчээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help