Сургаалт үгс 3 - Ариун Библи 2013(AB2013)

Эзэнд итгэ, хүндэтгэ

1Хүү минь, хууль зааврыг минь бүү март

Тушаалыг минь зүрхэндээ сахь

2Амьдралын чинь хоног жилийн урт

Амар тайвныг эд л чамд нэмнэ.

3Энэрэл хайр ба үнэн

чамаас бүү салаг

Энэнийг хүзүүгээрээ ороож, зүрхнийхээ самбарт бичвэл

4Бурханы болоод хүмүүсийн нүднээ

Таалал хийгээд сайн нэрийг чи олно.

5Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ

Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод.

6Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг

Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.

7Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол

ЭЗЭНээс эмээ, ёрын муугаас эргэ.

8Энэ нь маханд чинь эм,

Ясанд чинь шим болно.

9ЭЗЭНээ эдээрээ болоод

Бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул

10Тэгвэл агуулах чинь арвинаар дүүрнэ

Ингэвэл торхнууд чинь дарсаар бялхана.

11ЭЗЭНий сахилгыг бүү жигш,

гэсгээлийг нь бүү зэвүүрх, хүү минь

12Хүүгээ таалан хайрладаг эцэг хүний адил

Хайрладаг хүнээ ЭЗЭН шийтгэдэг юм шүү.Жинхэнэ баялаг

13Мэргэн ухааныг олдог хүн,

Ухаан бодролыг өөрийн болгодог хүн ерөөлтэй еэ

14Ашиг нь мөнгөнийхөөс ч илүү

Орлого нь алтныхаас ч илүү.

15Энэ нь эрдэнэсээс илүү нандин

Тэр нь хүсэл татагч юутай ч зүйрлэшгүй.

16Түүний баруун гарт нь урт удаан амьдрал

Үүний зүүн гарт нь баялаг, алдар суу бий.

17Түүний зам нь тааламжит

Бүх жим нь амар тайван.

18Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод

Түүнийг даруй барьж авагсад ерөөлтэй.

Мэргэн ухааны бүтээл

19Мэргэн ухаанаар газрыг ЭЗЭН суурилуулж,

Мэдлэг ухаанаар тэнгэрсийг тогтоожээ

20Мэдлэгээр нь оёоргүй гүн нээгдэж, үүлс шүүдэр цавдмуй.Жинхэнэ хамгаалал

21Хүү минь, саруул ухаан хийгээд хянамгай чанарыг сахиж,

Энэ бүхнийг нүднээсээ бүү салга

22Тэгэх аваас ахуй биед чинь амь,

Хүзүүнд чинь гоёл болно, эдгээр нь.

23Замаараа чи аюулгүй алхах агаад

Хөл чинь бүдрэхгүй.

24Хажуулах үедээ чи үл айх

Хэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх.

25Гэнэтийн аймшгаас ч тэр

Гэм буруутнуудыг цохих хөнөөлөөс ч бүү ай

26ЭЗЭН чамд эр зориг болж

Хөлийг чинь занганд баригдахаас хамгаална.

27Хийх хүч гарт чинь байх аваас

Хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз.

28Өөрт чинь байх аваас

Хөршдөө “Яв, дараа ир

Маргааш би өгье” гэж бүү хэл!

29Хажууд чинь амгалан амьдарч байхад нь

Хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд!

30Хүн чамд хор учруулаагүй аваас

Шалтгаангүйгээр түүнтэй бүү маргалд!

31Хүчирхийлэгч хүнд бүү атаарх!

Ямар ч замыг нь бүү сонго!

32Бусармаг нэгэн нь ЭЗЭНд жигшил

Чигч шударга нэгэнтэй Түүний андлал.

33Буруутын гэр дээр ЭЗЭНий хараал буух

Зөвтийн оромжин дээр Түүний ерөөл орших.

34Тохуурхагчдыг Тэр тохуурхдаг атлаа

Дарууд нигүүлсэл үзүүлдэг.

35Мэргэд алдар нэрийг өвлөх атал

Мулгуучууд ичгүүрийг овоолох.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help