Дуулал 124 - Ариун Библи 2013(AB2013)

Израилийг аварсанд талархъяДавидын өгсөх дуу.

1“ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол” гэж

Израиль одоо хэлэг.

2“Хүмүүс бидний эсрэг босох үед

ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол

3Тэдний уур хилэн бидний эсрэг шатах үед

Тэд биднийг амьдаар маань залгих байсан.

4Тэгээд их ус биднийг хаман

Усны урсгалууд сэтгэлийн маань дээгүүр

халих байсан.

5Тэгээд догшин ус сэтгэлийг маань живүүлэх байсан”

6Биднийг тэдний шүдэнд тасчуулахаар өгөөгүй.

ЭЗЭН магтагдах болтугай!

7Сэтгэл маань анчны урхинаас мултрах

Шувуу шиг зугтсан билээ.

Урхи эвдэрсэн бөгөөд бид ч зугтсан.

8Бидний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн.

ЭЗЭНий нэрд бий.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help