1ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж, олон үндэстнийг буюу хит, гиргаш, амори, канаан, периз, хиви, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж,
7Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм биш. Та нар бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ.
8Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас бас эцэг өвгөдөд чинь өгсөн Өөрийн тангаргыг сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас гаргасан билээ.
9Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрэлээ үзүүлдэг. илгээнэ.
21Чи тэднээс бүү сүрд! Учир нь та нарын дунд байгаа Бурхан ЭЗЭН чинь аугаа бөгөөд аюумшигт Бурхан юм.
22Бурхан ЭЗЭН чинь чиний өмнөөс тэр үндэстнүүдийг бага багаар хөөн зайлуулах болно. Чи тэднийг яаран устгаж болохгүй. Эргэн тойронд чинь хээрийн араатан асар олноор өсөн үржих болуузай.
23Харин Бурхан ЭЗЭН чинь тэдгээр ард түмнийг чамд тушаан өгч тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна.
24Тэрээр хаадыг нь чиний гарт тушаана. Тэгснээр чи тэдний нэрсийг тэнгэрийн дороос арчин зайлуулна. Чи тэднийг устгаж дуусгах хүртэл чиний өмнө зогсож чадах нэг ч хүн байхгүй.
25Чи бурхдынх нь хөргүүдийг галд шатаа. Алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Бурхан ЭЗЭНий чинь жигшин үздэг зүйл энэ юм.
26Чи тийм жигшим зүйлийг гэр орондоо бүү авчир. Чи бас түүн шиг хориг болох вий. Чи түүнийг бүрмөсөн жигшиж, бүрмөсөн үзэн яд. Учир нь тэр нь сүйрэл хураадаг юм.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
