Эхлэл 46 - Ариун Библи 2013(AB2013)

Иаковынхан Египет явсан нь

1Тэгээд Израиль хамаг хөрөнгө хогшилоо авч хөдлөөд, Беершебад ирж эцэг Исаакийнхаа Бурханд нядлах тахил тахив.

2Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж

—Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков

—Би энд байна гэж хариулав.

3Бурхан

—Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет уруу явахаасаа бүү ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгоно.

4Би чамтай хамт Египетэд очоод, чамайг заавал буцааж авчирна. Иосеф өөрийн гар дээр чамайг нүд аниулах болно гэжээ.

5Иаков Беершебагаас хөдөлжээ. Израилийн хөвгүүд эцгийг нь авчруулахаар Фараоны илгээсэн тэргэнд эцэг Иаков болон эхнэр хүүхдүүдээ суулгажээ.

6Тэд бас мал сүргээ, Канаан нутагт хуримтлуулсан эд хөрөнгөө авав. Иаков болон түүний үр удам бүгдээрээ Египетэд очлоо.Иаков Гошенд суурьшив

28Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ.

29Иосеф сүйх тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнийг өмнөө үзэгдмэгц хүзүүдэн авч, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав.

30Израиль Иосефт

—Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь үзсэнээс хойш би одоо үхсэн ч яах вэ гэв.

31Иосеф өөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ

—Би очиж Фараонд хэлье. Би түүнд “Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над дээр хүрч ирлээ.

32Тэд бол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ” гэе.

33Фараон та нарыг дуудаж “Та нар юу хийдэг улс вэ?” гэж асуухаар нь,

34египетчүүдэд хоньчид жигшүүртэй байдаг тул та нар “Таны зарц нар болон бидний эцэг өвгөд хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ” гэж хэлээрэй. Тэгвэл та нарыг Гошен нутагт байлгах болно гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help